Тавтай морилно уу.
Монгол Улсын хувийн хэвшлийн ууган үйлдвэр Монос Фарм ХХК нь 1990 онд
байгуулагдсан. Бид хүмүүний эрүүл мэндийг
тэтгэх эмчилгээний өндөр идэвхт эм бэлдмэл, эмийн чанарыг хамгаас эрхэмлэн эмийн
үйлдвэрлэл, эмзүйн судалгаа,
шинжилгээний чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байна.
Монос Эмийн Үйлдвэр нь эм үйлдвэрлэлийн хөгжлийн түүчээ байж Олон Улсын GMP
стандартад нийцсэн Эмийн Үйлдвэр,
Чанарын Удирдлагын Тогтолцоо ISO9001, Магадлан итгэмжлэгдэж ISO 17025 стандартыг
хангасан Эм бэлдмэлийн
сорилтын лаборатори, Эм зүйн судалгаа шинжилгээгээр дагнасан Эм Судлалын
Хүрээлэн, Ургамал тарималжуулах
Ботаник цэцэрлэг бүхий үндэсний жишиг үйлдвэр юм.
Антибиотик, мөөгөнцрийн эсрэг, өвдөлт намдаах, халуун бууруулах, ханиалга
намдаах, цэр ховхлох, дархлал
сэргээх, витамин, амин дэм, мэдрэлийн систем, харшил,буйлны үрэвсэл, шимэгч
хорхойн эсрэг бэлдмэл эм бэлдмэлүүд
болон чих хамар хоолой, зүрх судас, хоол боловсруулах, бөөр, шээсний замын
тогтолцооны эмчилгээний эм
бэлдмэлүүдийг үйлдвэрлэж байна.
Нийтдээ 80 гаруй нэр төрлийн эм бэлдмэлээс 30 гаруй тус компанийн брэнд
бүтээгдэхүүн бөгөөд Монгол Улсын
зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтад орсон 25 гаруй нэр төрлийн эмийг
үйлдвэрлэдэг, Эм бэлдмэлийг шахмал,
бүрхүүлтэй шахмал, капсул, нунтаг, үрэл, гель, тосон түрхэц, цацлага, шингэн,
ханд, сироп хэлбэрээр үйлдвэрлэж
байна. Нийтдээ 150 гаруй ажиллагсадтай ба нийт ажиллагсдын 60% нь мэргэжлийн
зэрэг, цолтой боловсон хүчин
байна.
Хүн ардын эрүүл энхийн төлөө хөдөлмөр үйлсээ зориулдаг өнөр хамт олныхоо өмнөөс эрхэм таны амар амгаланг эрэн мэндчилье!
Үндэсний тэргүүлэгч үйлдвэрүүдийн нэг Монос Эмийн Үйлдвэр нь хэрэглэгчдийнхээ сэтгэл ханамжийг ямагт дээдэлж, Олон Улсын Чанарын стандартуудаар баталгаажсан эмчилгээний өндөр идэвхтэй эм бэлдмэлүүдийг үйлдвэрлэдэг.
Монос Эмийн Үйлдвэр нь үндэсний үйлдвэрлэл болон эрүүл мэндийн салбарт хөгжил дэвшлийн түүчээ болж, олон чиглэлээр анхдагч замыг нээж, бусдыг манлайлан, шинжлэх ухаан, инновацид тулгуурлан хөгжиж ирсэн түүхтэй.
Бид Монгол Оюун Сэтгэлгээг дэлхийд таниулах эрхэм зорилгынхоо хүрээнд Эм үйлдвэрлэлийг Дэлхийн жишигт хүргэх Олон Улсын GMP стандартад нийцсэн Эмийн үйлдвэр ашиглалтад оруулж, Олон Улсын Чанарын Удирдлагын Тогтолцоо ISO 9001 зэрэг олон чухал стандартуудыг үйл ажиллагаандаа нэвтрүүлж байна.
Бид цаашдаа ололт амжилтаа улам бататган сайжруулж, эм үйлдвэрлэлийн дараа үеийн хөгжил шинэчлэлийг манлайлан нэвтрүүлж, Монгол хүний оюун сэтгэлгээгээр бүтсэн эм бэлдмэлээр дэлхийд өрсөлдөхөөр зорин ажиллаж байна.
Монос Фарм ХХК-ийн гүйцэтгэх захиралМ.Одгэрэл
- Forbes Mongolia сэтгүүлээс зохион байгуулсан "Монголын Шилдэг Барилга байгууламж 2015" шагнал гардуулах ёслолоос “Шилдэг үйлдвэрийн барилга”-аар тодорлоо.
- “Тонзилмон” бэлдмэл нь “Эрүүл мэндийн онцлох бүтээгдэхүүн”-ээр шалгарав. (МҮХАҮТ)
- “Эм бэлдмэлийн сорилтын лаборатори” нь 70 гаруй нэрийн эмийн шинжилгээг 50 үзүүлэлтээр, 40 гаруй нэрийн эмийн үндсэн болон туслах түүхий эдийн шинжилгээг 19 үзүүлэлтээр, 25 нэрийн эмийн бэлдмэл, эмийн түүхий эдийн химийн шинжилгээг ӨИШХ-ийн аргаар 3 үзүүлэлт тодорхойлохоор итгэмжлэлийн хугацааг 3 жилээр сунгуулав. (СХЗГ-ын Итгэмжлэлийн хэлтэс)
- Монголд анх удаа эмийн үйлдвэрийн Олон Улсын GSP стандартын шинэ эмийн агуулах ашиглалтад оруулав.
- “Салимон”, “Нефромон”, “Читамон”, “Энхжин” цуврал брэндүүд “Made in organic Mongolia” ногоон шошго авав. (МҮХАҮТ)
- “Оны шилдэг нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч хамт олон” шагнал авав.
- “Хүүхдэд ээлтэй байгууллага”-аар шалгарав. (НЗДТГ)
- Монголд анх удаа эмийн салбарын хамгийн анхны хамгийн том хөрөнгө оруулалтыг эхлүүлсэн. Европын Сэргээн Босголт Хөгжлийн банктай хамтарсан ОУын GMP стандарт хангасан “Эмийн Үйлдвэрийн Цогцолбор” төслийг эхлүүлэв.
- Ургамлын гаралтай бүтээгдэхүүнүүдээрээ “Төрд өгөөжтэй, түмэнд тустай бүтээгдэхүүн” өргөмжлөл авав. (Татварын Ерөнхий Газар)
- “Азитрон” бүтээгдэхүүнээрээ “Эх орны эмийн үйлдвэрийн шилдэг бүтээгдэхүүн’ МЭЗБН “ЭМ” холбоо
- “Салимон”, “Нефромон” бэлдмэлүүд “Үндэсний шилдэг брэнд”-аар шалгарав. (МҮХАҮТ)
- “Хаан жимс” брэндийн дараагийн цуврал бүтээгдэхүүнийг тос, үрэл хэлбэрээр үйлдвэрлэж эхлэв. “Шилдэг эмийн үйлдвэр”-ээр шалгарав. (Эм Холбоо)
- “Эм бэлдмэлийн сорилтын лаборатори” нь 61 нэрийн эм бэлдмэлийн, 40 нэрийн түүхий эдийн химийн болон микробиологийн шинжилгээг 62 үзүүлэлтээр СХЗГ-ын Итгэмжлэлийн хэлтэст магадлан итгэмжлэгдэв.
- Монголд анх удаа эмийн салбарт Өндөр идэвхит шингэний хроматографийн эмийн шинжилгээний аргыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэв.
- “Буянтай байгууллага”-аар шалгарав. (Монголын Залуучуудын Холбоо)
- “Салимон” бэлдмэл “Импортыг орлох шилдэг бүтээгдэхүүн”-ээр шалгарав. (МҮХАҮТ)
- “Үндэсний шилдэг үйлдвэрлэгч Энтрепренёр”-ээр шалгарав. (МҮХАҮТ)
- Монголын хувийн хэвшлийн лабораториудаас хамгийн анх “Эм бэлдмэлийн сорилтын лаборатори” нь MNS/ ISO 17025 ОУ-ын стандартын шаардлагыг хангаж СХЗГ-ын Итгэмжлэлийн хэлтсээс 40 нэрийн эм бэлдмэлийн химийн болон микробиологийн шинжилгээг 29 үзүүлэлтээр шинжилгээг гүйцэтгэхээр итгэмжлэгдэв.
- “Үндэсний шилдэг үйлдвэр” алтан медаль авав. (Монгол ёс заншил судлалын холбоо)
- “Оны Шилдэг үйлдвэр”-ээр шалгарав. (Монголын үндэсний үйлдвэрлэгчдийн холбоо)
- “Ариун үйлстэн” хамт олон болов. (Монголын Улаан Загалмайн Нийгэмлэг)
- Шилдгийн шилдэг компани “Гранпри” шагнал авав. (МҮХАҮТ)
- “Технологийн шилдэг брэнд” шагнал авав. (Үйлдвэр, Худалдааны Яам)
- “Шилдэг үйлдвэрлэгч”-ээр шалгарав. (Эрүүл Мэндийн Яам)
- “Нийгмийн эрүүл мэндийг дэмжигч байгууллага”-аар шалгарав. (НЭМГ)
- МУ-ын Ерөнхийлөгчийн нэрэмжит “Үндэсний бүтээмжийн шагнал” авав.
- “Шилдэг эмийн үйлдвэр”-ээр шалгарав. (Эм холбоо, НЭМГ)
- “Гаалийн шилдэг харилцагч”- аар шалгарав. (Монгол Улсын Гаалийн Ерөнхий Газар)
- “Хлорфенамин” эм нь “Шилдэг эм”-ээр шалгарав. (МҮХАҮТ, Монголын эм үйлдвэрлэгчдийн холбоо)
- Монголын анхны хувийн хэвшлийн “Эмийн бэлдмэлийн сорилтын лаборатори” байгуулагдаж, бүх бүтээгдэхүүнээ улсын стандартын дагуу шинжлэн чанарын баталгаа өгч эхлэв.
- “Читамон” бэлдмэл нь “Хэрэглэгчдийн таашаалд нийцсэн бүтээгдэхүүн”-ээр шалгарав. (СХЗҮТ)
- Оны шилдэг аж ахуйн нэгжээр шалгарч “Хийморь” одон авав. (МҮХАҮТ) “Хлорфенамин” эм “Шилдэг эм”-ээр шалгарав. (МҮХАҮТ, Эм холбоо)
- “Хэрэглэгчийг хаанд өргөмжилсөн” хамт олноор шагнагдав. (Монголын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэг)
- “Шилдэг үйлдвэрлэгч” шагнал авав. (Монголын эм үйлдвэрлэгчдийн холбоо)
- “Натурвит” бэлдмэл нь “Оны шилдэг бүтээгдэхүүн”-ээр шалгарав. (МҮХАҮТ)
- Оны шилдэг аж ахуй нэгжээр шалгарав. (МҮХАҮТ)
- "Алтан тэмдэг" шагнал авав. (Монголын Ажил Олгогч Эздийн Нэгдсэн Холбоо)
- “Эрвалкор” эм “Чанартай бүтээгдэхүүн” диплом авав. (СХЗҮТ)
- Зүрхний үйл ажиллагаанд нөлөөлөх “Эрвалкор” бэлдмэлийг үйлдвэрлэж Монголын анхны брэнд эм үйлдвэрлэгч болов.
Эм зүйн шинжлэх ухаан , эмийн зах зээлийн судалгаанд суурилж, хууль тогтоомжийн хүрээнд дэвшилтэт технологиор Олон Улсын GMP шаардлагад нийцүүлэн, эмчилгээний өндөр идэвхитэй, аюулгүй, чанарын баталгаатай эм бэлдмэл үйлдвэрлэж, хэрэглэгчийн сэтгэл ханамжийг давж хангахад чиглэсэн бүтээлч, үр ашигтай менежментийн тогтолцоотойгоор байнгын сайжруулалт хийж хөгжих нь манай байгууллагын чанарын бодлого байна.
- Хэрэглэгчийг дээдэлж, эмзүйн шинжлэх ухаан, эмчилгээний чиг хандлагад нийцсэн эм бэлдмэлийг хууль, дүрэм стандартын хүрээнд үйлдвэрлэнэ.
- Чанарын удирдлагын тогтолцоог үр дүн тэйгээр байнга хэрэгжүүлэх, баримтжуулалт мэдээлэл дээр үндэслэн хяналт шинжилгээг тасралтгүй явуулна.
- Хэрэглэгчийн сэтгэл ханамж, эм бэлдмэлийн чанарын судалгаа, мониторингийг тогтмол хийнэ.
- Хөндлөнгийн аудит, дотоод аудитын хяналтаар баримтжуулсан асуудлуудад удирдлагын дүн шинжилгээг хийж, чанарын зорилтоо дүгнэж, төлөвлөж байна.
- Хамт олны манлайллын хүрээг нэмэгдүүлж, хувь хүний болон мэргэжлийн мэдлэг чадварыг хөгжүүлэх сургалтыг тасралтгүй явуулж хөгжүүлнэ.
Үйлдвэрлэлийн эхлэл материалаас эцсийн бүтээгдэхүүн хүртэл материалын чанар, үйлдвэрлэлийн орчин, дамжлагын хяналт, ажиллагсдын эрүүл ахуй, тоног төхөөрөмжид Үндэсний болон Олон улсын фармакопей, норм норматив техник баримт бичгийн дагуу хяналт баталгаажилт хийж чанарын баталгааг ханган ажиллаж байна.
- Материалын хяналт
Эмийн идэвхит бодис буюу түүхий эд / API / / Зураг нь түүхий эдийн савлагдсан зураг, мөн GMP гэрчилгээ / Бүх түүхий эдүүдийг БНХАУ болон БНСУ-н нэр хүнд бүхий GMP шаардлага хангасан үйлдвэрээс нийлүүлдэг ба бүртгэлийн журмын дагуу улсын бүртгэлд бүртгэгдсэн түүхий эдийг үйлдвэрлэлдээ ашигладаг. Нийлүүлэгч үйлдвэрүүдэд аудит хийх, үнэлгээ хийх ажлууд тогтмол хийгддэг.
- Сав баглаа боодлын хяналт
Сав баглаа боодлыг дотооддоо болон гадаадад MNS 5524-2014 “Эм үйлдвэрлэлд тавигдах ерөнхий шаардлага” стандартад заасан шаардлагад нийцүүлэн өндөр хяналттайгаар захиалга хийн хүлээж авдаг.
- Үйлдвэрлэлийн хяналт
- Дамжлагын хяналт
Үйлдвэрлэлийн дамжлага эхлэхээс эцсийн бүтээгдэхүүн гарах хүртэл хяналтыг эм зүйн мэргэшсэн боловсон хүчнүүд MNS 5524-2014 “Эм үйлдвэрлэлд тавигдах ерөнхий шаардлага” стандартын дагуу хийж баримтжуулдаг.
- Эмийн шинжилгээ
Эмийн шинжилгээг Итгэмжлэгдсэн эм бэлдмэлийн сорилтын лабораторит хийдэг ба Эм Бэлдмэлийн Сорилтын Лаборатори нь анх 2005 онд Олон Улсын ISO 17025 cтандартыг нэвтрүүлсэн ба үүнээс хойш 4 дэх удаагаа Монгол Улсын СХЗГ-аар амжилттай магадлан итгэмжлэгдэн үйл ажиллагаагаа явуулж байна. Лабортори нь MNS ISO17025-2007 стандартын дагуу сүүлийн үеийн батлагдсан арга аргачлалаар эмийн болон түүхий эд, сав баглаа боодлын шинжилгээг мэргэшсэн боловсон хүчин болон орчин үеийн тоног төхөөрөмжөөр хийн шинжилгээний чанар хангалтын ханган ажиллаж байна.
- Эрүүл зүйн шинжилгээ
Эрүүл зүйн шинжилгээгээр үйлдвэрлэлийн орчин болон ажиллагсдыг орчин үеийн хурдавчилсан болон микробиологийн уламжлалт аргаар мэргэшсэн боловсон хүчнүүд стандартын шаардлагад нийцэж буйд тогтмол хяналт тавин ажилладаг.
- Дамжлагын хяналт
- Тогтвортой чанарын судалгаа, хүчинтэй хугацаа, тээвэрлэлт
- Эмийн аюулгүй байдал, зах зээлийн тандалт судалгаа
Бүтээгдэхүүн үйлдвэрлэл явагдсаны дараа чанарын хяналт, баримтжуулалт хийгдсэний дараа тухайн бүтээгдэхүүний чанар байдлыг баталгаажуулан чанарын баталгаажилтын менежер зах зээлд борлуулах эрх олгодог.
Бүтээгдэхүүнийг хүчинтэй хугацааны туршид тогтвортой болон идэвхит чанараа хадгалж буйд MNS 6439-2014 “Эмийн идэвхит бодис ба эмийн тогтвортой чанарын судалгаанд тавих ерөнхий шаардлага” стандартын дагуу хяналт хийдэг. Хүчин хугацааны хяналтыг сар бүр ERP программын тусламжтайгаар хянан FIFO системийн дагуу хадгалалт түгээлтийг явуулдаг.
Бүтээгдэхүүний зах зээл дээрх чанар аюулгүй байдал, тандалт мониторинг хяналтыг тогтмол төлөвлөгөөний дагуу хийн үнэлгээ дүгнэлт хийдэг.