Хүн ардын эрүүл энхийн төлөө хөдөлмөр үйлсээ зориулдаг өнөр хамт олныхоо өмнөөс эрхэм таны амар амгаланг эрэн мэндчилье!

Үндэсний тэргүүлэгч үйлдвэрүүдийн нэг Монос Эмийн Үйлдвэр нь хэрэглэгчдийнхээ сэтгэл ханамжийг ямагт дээдэлж, Олон Улсын Чанарын стандартуудаар баталгаажсан эмчилгээний өндөр идэвхитэй эм бэлдмэлүүдийг үйлдвэрлэдэг.

Монос Эмийн Үйлдвэр нь үндэсний үйлдвэрлэл болон эрүүл мэндийн салбарт хөгжил дэвшлийн түүчээ болж, олон чиглэлээр анхдагч замыг нээж, бусдыг манлайлан, шинжлэх ухаан, инновацид тулгуурлан хөгжиж ирсэн түүхтэй.

Бид Монгол Оюун Сэтгэлгээг дэлхийд таниулах эрхэм зорилгынхоо хүрээнд Эм үйлдвэрлэлийг Дэлхийн жишигт хүргэх Олон Улсын GMP стандартад нийцсэн Эмийн үйлдвэр ашиглалтанд оруулж, Олон Улсын Чанарын Удирдлагын Тогтолцоо ISO 9001 зэрэг олон чухал стандартуудыг үйл ажиллагаандаа нэвтэрүүлж байна.

Бид цаашдаа ололт амжилтаа улам бататган сайжруулж, эм үйлдвэрлэлийн дараа үеийн хөгжил шинэчлэлийг манлайлан нэвтэрүүлж, Монгол хүний оюун сэтгэлгээгээр бүтсэн эм бэлдмэлээр дэлхийд өрсөлдөхөөр зорин ажиллаж байна.

Монос Фарм ХХК-ийн гүйцэтгэх захиралМ.Одгэрэл