Тавтай морилно уу

Монгол Улсын хувийн хэвшлийн ууган үйлдвэр Монос Фарм ХХК нь 1990 онд байгуулагдсан. Бид хүмүүний эрүүл мэндийг тэтгэх эмчилгээний өндөр идэвхт эм бэлдмэл, эмийн чанарыг хамгаас эрхэмлэн эмийн үйлдвэрлэл, эмзүйн судалгаа, шинжилгээний чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байна.

Монос Эмийн Үйлдвэр нь эм үйлдвэрлэлийн хөгжлийн түүчээ байж Олон Улсын GMP стандартад нийцсэн Эмийн Үйлдвэр, Чанарын Удирдлагын Тогтолцоо ISO9001, Магадлан итгэмжлэгдэж ISO 17025 стандартыг хангасан Эм бэлдмэлийн сорилтын лаборатори, Эм зүйн судалгаа шинжилгээгээр дагнасан Эм Судлалын Хүрээлэн, Ургамал тарималжуулах Ботаник цэцэрлэг бүхий үндэсний жишиг үйлдвэр юм.

Антибиотик, мөөгөнцөрийн эсрэг, өвдөлт намдаах, халуун бууруулах, ханиалга намдаах, цэр ховхлох, дархлал сэргээх, витамин, амин дэм, мэдрэлийн систем, харшил,буйлны үрэвсэл, шимэгч хорхойн эсрэг бэлдмэл эм бэлдмэлүүд болон чих хамар хоолой, зүрх судас, хоол боловсруулах, бөөр, шээсний замын тогтолцооны эмчилгээний эм бэлдмэлүүдийг үйлдвэрлэж байна.

Нийтдээ 80 гаруй нэр төрлийн эм бэлдмэлээс 30 гаруй тус компанийн брэнд бүтээгдэхүүн бөгөөд Монгол Улсын зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтанд орсон 25 гаруй нэр төрлийн эмийг үйлдвэрлэдэг, Эм бэлдмэлийг шахмал, бүрхүүлтэй шахмал, капсул, нунтаг, үрэл, гель, тосон түрхэц, цацлага, шингэн, ханд, сироп хэлбэрээр үйлдвэрлэж байна. Нийтдээ 150 гаруй ажиллагсадтай ба нийт ажиллагсдын 60% нь мэргэжлийн зэрэг, цолтой боловсон хүчин байна.