Бөөрний, шээсний зам

Blog Single

Монос Хүнс компани 2019 оны 4 дүгээр сард Эрүүл мэндийн шингэн хүнсний үйлдвэр байгуулахаар Монголын хөрөнгийн биржид хувьцаа гаргаж 8,5 тэрбум төгрөг татан төвлөрүүлсэн билээ. Тэгвэл өнөөдөр тус шинэ үйлдвэр ашиглалтад орж хүчин чадлаа 24 дахин нэмэгдүүлснээр, зөвхөн эмийн сангаар худалдаалагддаг байсан Экос эрүүл мэндийн ус бүх сувгуудаар худалдаалагдаж, хүн бүрд хүртээмжтэй боллоо.

Экос эрүүл мэндийн ус нь олон давхар мембран шүүлтүүрээр шүүгдэж, эцэст нь хүний биед нэн шаардлагатай байгалийн хужраар эрдэсжүүлж, зөөлрүүлэн савлагддаг pH 8.5-тай шүлтлэг ус бөгөөд Монгол хүний хооллолтын онцлог дээр тулгуурлан зохион бүтээгдсэн гэдгээрээ давуу талтай.

Шинэчлэгдсэн Экос усны савлагаа нь 330, 500, 1000 мл болж нэр төрлөө нэмсэн төдийгүй, хэрэглэгчдийн хүсэл сонирхолд нийцүүлэн Эргономик савлагаатай болсныг дуулгахад таатай байна.

ЭКОС эрүүл мэндийн ус нь:

💧Ходоодны хүчлийг саармагжуулж, ходоодны үрэвсэл, улайлт, шархны эдгэрэлтийг түргэсгэнэ.
💧Цээж хорсолтыг намдаана.
💧Цусны pH-ийн түвшинг тэнцвэржүүлнэ.
💧Чөлөөт радикалуудыг бууруулсанаар хорт хавдраас урьдчилан сэргийлнэ.
💧Биеийн жин бууруулна.

Та хүчил шүлтийн тэнцвэрийн талаар дэлгэрэнгүй эрүүл мэндийн зөвлөгөөг доорх бичлэгээс аваарай.

Зөвлөгч эмч: Хүний их эмч Д.Одбаяр

Хуваалцах: