COVID-19-н хүндрэлийн үед өндөрт тунтай витамин С үр дүнтэй эмчилгээ болж байна.

Blog Single

Австралын үндэсний мэдээ: Ковид-19-н халдвартай, сепсисээр хүндэрсэн өвчтөнд витамин С өндөр тунгаар эмчилгээ хийхэд гайхалтай сайжрал үзүүлэв.

2020 оны 12 сарын 3 өдөр

Профессор Rinaldo Bellomo: эрчимт эмчилгээний тасагт ирсэн, Ковид-19-н халдвартай 40 настай австрали өвчтөн, сепсисээр хүндэрч эхэлсэн. Бөөрний үйл ажиллагаа алдагдаж, цусны даралт унаж эхэлсэн байна. Түүнд өндөр тунгаар витамин С эмчилгээ хийхэд цусны даралт, бөөрний үйл ажиллагаа, артерын судасны хүчилтөрөгчйин хангамж сайжирсан.

Тухайн өвчтөн витамин С эмчилгээ хийснээс хойш, 12 хоногийн дараа амьсгалын аппаратнаас гарч, 22 хоногийн дараа эмнэлгээс гарав.

Florey байгууллагын Professor Clive: Энэхүү үр дүнд итгээгүй бөгөөд, амьтан дээр судалгаа хийж өөрийн нүдээр харахыг хүссэн. Амьтан дээр хийсэн сепсисийн үед витамин С эмчилгээний судалгаа ч мөн гайхалтай үр дүн үзүүлэв.

Өмнө нь сепсисийн үед витамин С хэрэглэх судалгаа хийгдэж байсан ба тийм ч сайн үр дүн үзүүлж байгаагүй бөгөөд, энэ удаа Профессор Rinaldo Bellomo витамин С-н тунг өмнө нь судалгаанд хэрэглэж байснаас 50 дахин өндөр тунгаар хэрэглэсэн нь гайхалтай үр дүн үзүүлсэн ба энэ гайхалтай үр дүн амьтан дээр хийсэн судалгаагаар ч мөн батлагдсан.

Эх сурвалж: https://www.abc.net.au/.../mega-dose-of.../12939202...

Хуваалцах: