МЭДЭЭ

Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай. .

Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгийн нутаг дэвсгэрт хуурайшилт ихтэйн улмаас тал, хээрийн түймэр асаж их хэмжээний гамшиг нүүрлээд байна. Ялангуяа Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын нийт нутаг дэвсгэрийн 80 гаруй хувь нь түймэрт автаж, олон айл гэр оронгүй болж, мал сүрэг амьдаар шатаж нэрвэгдсэн гамшгийн энэ үед хүмүүс хандивын аян зохион байгуулж тэдэнд тусласаар байна.

“Монос Групп”-ын нийгмийн хариуцлагын хүрээнд Сүхбаатар болон Дорнод аймгуудад гараад буй хээрийн түймэрт өртсөн ард иргэдэд тусламжийн гараа сунгасан бөгөөд энэхүү тусламжын аянд “МОНОС ФАРМ” ХХК-ийн нийт ажилчид нэг өдрийн цалингаа хандив болгон өгч нийтдээ 2,529,545 төгрөгийн мөнгөн тусламж үзүүлсэн байна.

Та бүхний халуун сэтгэлийн дэм хэрэгтэй үедээ, хэрэгтэй хүмүүстээ очин маш том тусламж үзүүлж байгаа.

“Монос Фарм” ХХК-ийнхаа нийт ажилчдад талархал дэвшүүлээд та бүхний гэр бүлд нь аз жаргал, ажил үйлсэд нь амжилт бүтээлийг хүсэж байна.

Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.
МОНОС ФАРМ ХХК 2015.04.24