NEWS

HOME /

Эм үйлдвэрлэлийн салбартаа анх удаа Монос фарм ХХК ISO:9001 стандартын үйл ажиллагаандаа нэвтрүүллээ.

Монголын эрүүл мэнд, гоо сайхны худалдаа, үйлдвэрлэлийн тэргүүлэгч “Монос” группийн ууган компани, дотоодын эмийн үйлдвэрлэгч“Монос Фарм” ХХК нь үүсгэн байгуулагдсан цагаасаа эм үйлдвэрлэлийн салбарт дэвшилтэд техник технологи, эмийн судалгаа, шинжилгээг тасралтгүй хөгжүүлэн Үндэсний шилдэг үйлдвэрлэгч байж хэрэглэгчиддээ чанартай эмийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж ирсэн бөгөөд Олон Улсын Чанарын Удирдлагын тогтолцооны стандартыг бүхий л үйл ажиллагаандаа нэвтрүүлснээр ISO 9001:2008 стандартын батламжийг өнөөдөр 2015 оны 11-р сарын 19-ны өдөр Монгол Улсын стандартчилал хэмжил зүйн газраас гардан авлаа.

 

Монос Фарм ХХК нь хэрэглэгчиддээ 80 гаруй нэр төрлийн эмийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн хүргэдэг бөгөөд үйлдвэрлэлийн эхлэл түүхий эд, бараа материалаас эхлээд бэлэн бүтээгдэхүүн болох бүхий л шат дамжлагад Олон улсын лабораторийн ISO:17025 стандартын шаардлага хангасан итгэмжлэгдсэн лабораторидоо хянадаг бөгөөд  шинэ эмийн технологи, стандарт, фармакологи, эмнэлзүйн судалгаа шинжилгээ, нэн ховор, ховор болон үйлдвэрлэлийн зориулалтаар их хэмжээгээр хэрэглэгддэг ургамлыг тарималжуулах, генефондыг хамгаалах, фитохими, тарималжуулах арга зүйг боловсруулах судалгааг хийх зэрэг үйл ажиллагааг Эм судлалын хүрээлэндээ явуулдаг байна.

“Монос Фарм”-ийн амжилтуудаас дурдвал: 

·    Монгол Улсад монгол эрдэмтдийн зохион бүтээсэн анхны эмийн брэндийг үйлдвэрлэсэн

·    Монгол Улсад  анх удаа капсултай эмийг үйлдвэрлэн хэрэглэгчдэд хүргэсэн

·    Дэргэдээ зохион бүтээх тасаг бүхий анхны үйлдвэр

·    Бүтээсэн эмийн бүтээгдэхүүн нь төрийн шагнал авсан

·    Хувийн хэвшлийн анхны “Эмийн бэлдмэлийн сорилтын лаборатори” байгуулж, ОУ-ын стандартын шаардлага хангасан

·    Монголд анх удаа экспортын эм “Нефромон”-ийг ОХУ-д худалдаалсан

зэрэг “Монос” эмийн үйлдвэр нь үүсгэн байгуулагдсан цагаасаа эхлэн эм үйлдвэрлэлийн салбарын тэргүүлэгч байсаар ирсэн бөгөөд тун удахгүй Олон Улсын GMP стандартын шаардлага хангасан эмийн үйлдвэрийн цогцолбороо нээх юм.

 Олон улсын ISO 9001:2008 стандартчлалын шаардлагуудыг хангах ажлын хүрээнд чанарын удирдлагын тогтолцоог бий болгон хэвшүүлснээр, хэрэглэгчдийнхээ хэрэгцээ шаардлагуудыг тодорхойлон чанартай бүтээгдэхүүн үйлчилгээгээр тогтмол хангаж, тэдний сэтгэл ханамжийг  дээшлүүлэн байгууллагын дотоод болон гадаад үйл ажиллагааг тасралтгүй сайжруулан ажиллах бүх талын нөхцөлүүд бүрдэж байгаа юм. Монголын эрүүл мэнд, эм үйлдвэрлэлийн салбартаа анх удаа Олон Улсын Чанарын удирдлагын тогтолцоог үйл ажиллагаандаа нэвтрүүлснээр хэрэглэгчиддээ чанартай эмийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн гаргадаг, үйл ажиллагаа нь Олон улсад хүлээн зөвшөөрөгдөж байгаагаа ийнхүү гэрчиллээ.