NEWS

HOME /

Монголын ахмадууд дэлгэр жаргалыг эдлэх болтугай.

Өнөөдөр Ахмадын баярын өдөр. Монгол Улс энэ өдрийг 1992 оноос эхлэн тэмдэглэcээр 27 жил болжээ. НҮБ-аас ерөнхий ассамблэй анх 1990 онд ахмад настны баярыг тэмдэглэх шийдвэр гаргаснаар олон орон жил бүрийн аравдугаар сарын 1-ний энэ өдрийг ахмад настнуудаа баярлуулах, хүндлэх, эрх ашгийг нь хамгаалах арга хэмжээг зохион байгуулах болсон аж. "МОНОС ГРУПП"-ийн удирдлагууд одоо ажиллаж байгаа болон ажиллаж байсан ахмад буурлуудаа хүлээн авч уулзан хүндэтгэл үзүүллээ. Уулзалтын үеэр байгууллагын сүүлийн үеийн ажлын ололт, хэтийн зорилгоо танилцуулан харилцан ярилцаж, ахмадууддаа гарын бэлэг гардууллаа. Монгол Улсын хэмжээнд 300 мянга гаруй ахмад настан бий. Өнөөдрийн хөгжилд хүрэхэд ахмадуудын оруулсан хувь нэмэр асар их. Ахмад буурлууддаа баярын мэнд хүргэж, эрүүл энх, урт удаан нас, хамгийн сайн сайхныг хүсье.