NEWS

HOME /

Зохистой хооллолтын зөвлөмж.


Хүний урт наслалтад нөлөөлдөг гол хүчин зүйлүүдийн нэг нь хоолны дэглэм байдаг. Монголчуудын нас баралтын шалтгаан болсон өвчлөлийн дийлэнх нь мөн адил буруу хооллолтоос үүдэлтэй хоол боловсруулах болон зүрх судасны өвчнүүд байна. Зүй зохистой хооллох эсэх нь тухайн хүнээс өөрөөс нь хамаарах асуудал боловч мэргэжлийн байгууллагаас судалгаа шинжилгээний үндэслэл бүхий зөвлөмж гаргах нь чухал шаардлагатай байдаг. Харин манайд ийм төрлийн материал хангалттай байдаггүй. Гучин нас дөхөөд ирэхээр манай эрчүүд гүзээ сууж, цээж хорсдог, ходоод муутай болох, хүүхнүүд жин нэмж цөс, нойр булчирхай нь өвдөж эхэлдэг. Яваандаа ходоодны шархлаа, хорт хавдар, элэгний хатуурал, цусны даралт ихсэх, судас хатуурах гэх мэтийн өвчнөөр олон хүн өвчилж эхэлдэг. Эдгээрийг ихэнх хүмүүс ойлгодог, мэддэг боловч нөгөө л хайхрамжгүй монгол зангаараа зохистой хооллолтоос татгалзаж явсаар нэг л өдөр эдгэршгүй хүнд өвчин олсон байдаг.