NEWS

HOME /

Монос Экспо 2015 амжилттай зохион байгуулагдлаа.

“Монос экспо” арга хэмжээг Монголын Эрүүл Мэнд, гоо сайхны үйлдвэр, үйлчилгээний салбарт тэргүүлэгч Монос Групп жил зохион байгуулдаг уламжлалтай. Энэ жил Монос Групп үүсгэн байгуулагдсаны 25 жилийн ойн арга хэмжээтэй хамтатган 9 сарын 9-11-ныг дуустал зохион байгууллаа. Экспо үргэлжлэх үеэр иргэдийн дийлэнхи нь Соёлын Төв Өргөөний 3-р давхарт байрлах үнэ төлбөргүй үзлэг, оношилгооны хэсгийг зорьж байсан бөгөөд уг хэсгийн ачаалал их байв. Мөн 1-р давхарт Монос Группийн үйлдвэрлэсэн эм, гоо сайхан, хүнсний нэмэлт тэжээл зэрэг хэрэглэгчдийн хэдийн танил болсон брэндүүдээс эхлээд шинээр худалдаанд гарч буй бүтээгдэхүүнүүдийн хямдралтай худалдаа явагдаж байсан юм.“Монос экспо-2015 ”-ын үеэр дархлаа, Хүүхдийн эрүүл ахуй, Гоо сайхан, Зөв хооллолт, Анхан шатны тусламж зэрэг 6 сэдвээр Монгол улсын тэргүүлэх зэргийн эмч нар үнэ төлбөргүй лекц явагдсан бөгөөд яс сийрэгжилт, даралт, сахар тодорхойлох, чих хамар хоолой, хүүхэд зэрэг 8 төрлийн үзлэг оношлогоог үнэгүй хийлээ. Мөн нүүр будалтын тэмцээн, урлагийн тоглолт тус болсон юм. “Монос Экспо-2015”-д нийт 20 гаруй мянган хүн оролцсон байна.