NEWS

HOME /

"Монос-25” баярын өдрүүд үргэлжилж байна..

Монголын Эрүүл Мэнд, гоо сайхны үйлдвэр, үйлчилгээний салбарт тэргүүлэгч Монос Групп үүсэн байгуулагдсаны 25 жилийн ойн баяр энэ өдрүүдэд тохиож байна. Өнөөдөр “Монос Экспо-2015”-ын нээлтийн ажиллагааны дараа Монос Группийн 25 жилийн ойд зориулсан бүх ажилчдын баярын хурал боллоо. Хуралд Эрүүл Мэнд, Спортын сайд Г.Шийлэгдамба, УИХ-ын даргын ахлах зөвлөх С.Ламбаа, МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Б.Лхагважав, Монголын Ажил Олгогч Эздийн Холбооны Ерөнхийлөгч н.Ганбаатар , УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг нар болон Монос Группийн үүсгэн байгуулагч, ТУЗ-ын дарга, Төрийн шагналт, академич Л.Хүрэлбаатар, Монос Группийн Гүйцэтгэх Захирал Х.Ананд тэргүүтэй тус группийн удирдлагууд оролцсон юм. Хурлын хүндэт индэрт Монос Группийн ууган ажилчид суусан байсан нь нийт Моносчуудын бахархлыг эрхгүй төрүүлж байв. Энэ үеэр “Алтангадас” одон, салбарын тэргүүний ажилтан, Аж Үйлдвэрийн Яам, Хүнс, Хөдөө Аж Ахуйн Яам, Эрүүл Мэнд, Спортын Яам зэргийн хүндэт жуух, МЗХ, МҮХАҮТ, МАОЭХ зэрэг төрийн бус байгууллагуудын нэр бүхий одон, шагналуудаар Монос Группийн шилдэгүүд шагнагдсаны төлөөлөл болгон гардуулсан юм. Монголын Эрүүл Мэнд, гоо сайхны үйлдвэр, үйлчилгээний салбарт тэргүүлэгч Монос Групп үүсэн байгуулагдсаны 25 жилийн ойн баярын арга хэмжээ үргэлжилсээр байна.