NEWS

HOME /

ЧИТАМОН брэндийн 18 сая дахь хэрэглэгчид тодорлоо!.

ЧИТАМОН - Чихэр өвс, Тарваган шийр, Монос бас монгол гэдэг үгийн товчлол бөгөөд Амьсгалын дээд замын үрэвсэлт өвчнүүдийн үед цэр ховхлох, ханиалга намдаах зорилгоор хэрэглэнэ. Хөхүүл ханиалга дарах, цэр ховхлох зорилгоор цайны халбагаар өдөрт 3 удаа хоолны дараа уух ургамлын гаралтай Үндэсний брэнд бүтээгдэхүүн юм. Монос групп үүсгэн байгуулагдсаны 25 жилийн ойн хүрээнд Монос эмийн үйлдвэрийн Читамон брэндийн 18 сая дахь хэрэглэгчийг тодруулах үйл ажиллагаа 2015 оны 09-р сарын 17 өдөр 10.00-17.00 цагийн хооронд Монос МАГДА эмийн сан дээр амжилттай болж өнгөрлөө. Энэхүү арга хэмжээнд хүрэлцэн ирсэн хүн бүрт Монос Эмийн үйлдвэрийн зүгээс гарын бэлэг барьхын зэрэгцээ мэргэжлийн эмч, эм зүйч нар ургамлын гаралтай эмийн бүтээгдэхүүний зохистой хэрэглээний талаарх зөвлөмж зөвлөгөө өгч байсан юм. Ингээд Монос Эмийн Үйлдвэрийн ЧИТАМОН брэндийн 18 сая дахь хэрэглэгчээр иргэн н.Алтансувд н.Туяа, н.Саран нар болж дурсамж, Монос Эмийн Үйлдвэрийн брэнд бүтээгдэхүүний дээж бүхий гарын бэлгээр шагнууллаа. н.Туяа:Азтан болсондоо маш их баяртай байна. Хүүхэд маань ханиад хүрээд эмийн сангаас ханиадны эм Читамон аваад азтан боллоо. Монос эмийн үйлдвэрийнхэндээ ажилын амжилт хүсье! н.Алтансувд: Би Сүхбаатар аймгаас ирээд азтан боллоо маш их баяртай байна. Читамон эмийг байнга хэргэлдэг. н.Саран: Би читамон эмийг багаасаа өөрөө ууж хэргэлдэг байсан. Сая харин хүүхэддээ авч өгч байгаад санаандгүй азтан 18,000,000 дахь хэрэглэгч боллоо Баяртай байна. ХАНИАДНЫ ЭСРЭГ ҮРГЭЛЖ ХАМТДАА - ЧИТАМОН