Эмийг яагаад капсултай нь уух ёстой вэ?

Blog Single

Капсултай эмийн хэлбэр гэдэг нь янз бүрийн хэлбэр багтаамжтай хатуу, зөөлөн бүрхүүлд нэг удаагийн тун бүхий эмийн идэвхт бодисыг дүүргэсэн дотуур хэрэглэхэд зориулагдсан хатуу эмийн хэлбэр юм. Гашуун амттай, эвгүй үнэртэй, цочроох нөлөөтэй эмийг тусгай бүрээсэнд буюу капсулд хийж үйлдвэрлэдэг. Капсулд ихэвчлэн тугнасан нунтаг эмийг хийх боловч заримдаа өтгөн, шингэн эмийг хийж зөвхөн үйлдвэрийн аргаар бэлтгэнэ. Капсултай эмийг шууд залгиж уух бөгөөд капсул нь өөрийн шинж чанараас шалтгаалж ходоод, нарийн гэдэс зэрэг эрхтэнд задарч хайлдаг. Эмийн хэлбэр эмийн бодисыг бие махбодод хүргэж өгөх ба хэрэгсэл болдог тул эмийн хэлбэрийг гарган авахад үйлчлэгч бодис чөлөөлөгдөх, цаашид шимэгдэх тохиромжтой нөхлийг хангах ёстой. Эмийг аль болох байгалийн жамаар, хэрэглэхэд тохиромжтой байдлаар өгөх нь зүйтэй байдаг тул нийт эмийн бодисын 70-80%-ийг ууж хэрэглэх замаар хэрэглэдэг. Олон эмийн бодисууд бие махбодид ороод ферментийн нөлөөгөөр задардаг, идэвхээ алддаг, хоол боловсруулах замын салт бүрхэвчийг цочроодог, химийн харилцан үйлчлэлд ордог тул тухайн эмийн шинж чанарт тохируулан эмийг капсулд хийж үйлдвэрлэдэг. Иймд та бүхэн эмийг хэрэглэх зааврын дагуу хэрэглэнэ үү.

Хуваалцах: