Та ВИТАМИН С хэрэглэж байгаа бол дараах зүйлсийг зайлшгүй анхаар

Blog Single

ХЭР УДААН ХУГАЦААНД ХЭРЭГЛЭХ ВЭ?

Насанд хүрэгсэд эмчилгээний зорилгоор 300мг-1000мг тунгаар 1 сар хэрэглэж болох бөгөөд энэ хугацаанд ямар нэг зовиур илэрвэл эмчилгээг зогсоох хэрэгтэй. Хэрэглэж эхэлсэнээс хойш 24-48 цагийн дотор шинж тэмдэг тодорхой хэмжээнд буурч, 7 хоног хэрэглэхэд шинж тэмдэг бүрэн буурах боломжтой.

ЯМАР ТУНГААР ХЭРЭГЛЭХ ВЭ?

Насанд хүрэгсэдийн(19 нас ба түүнээс дээш) хоногт уух боломжтой витамин С-н дээд тун 2000мг байдаг.

     *14-18 насанд хоногт уух боломжтой Витамин С-н дээд хэмжээ 1800мг

     *9-13 насанд хоногт уух боломжтой Витамин С-н дээд хэмжээ 1200мг

     *4-8 насанд хоногт уух боломжтой Витамин С-н дээд хэмжээ 650мг

АНХААРАХ ЗҮЙЛС

Витамин С нь хүчиллэг витамин учир, өлөн үедээ витамин С ууснаар ходоодны хүчиллэг орчинг улам нэмэгдүүлж, ходоод хорсох, халуу оргих мэдрэмжийг ихэсгэж болно. Тиймээс хоолны дараа, усаар даруулж, эсвэл усанд найруулж уух нь хамгийн зөөлөн бөгөөд зөв арга юм.

⁉️Хэт өндөр тунгаар удаан хугацаанд хэрэглэвэл бөөрний чулуу үүсэх эрсдэлтэй гэж үздэг.

🧨Хоногт хэрэглэх витамин С-н тунг хэтрүүлэн хэрэглэхгүй байх тал дээр сайтар анхаарна уу.

ВИТАМИН С-Н ИЛҮҮ ӨНДӨР ТУНГААР ХЭРЭГЛЭХ ШААРДЛАГАТАЙ ТОХИОЛДОЛУУД:

🥗Ногоо болон жимс бага хэрэглэдэг бол

🥂Архи тогтмол их хэмжээтэй хэрэглэдэг бол

-Тамхи татдаг бол

💊Эмийн замбараагүй хэрэглээтэй бол

-🦠Гадаа, хүйтэн сэрүүн орчинд ажилладаг бол

🧠Сэтгэл санаа, биеийн стресс ихтэй байдаг бол

🫀Архаг, хууч өвчтэй бол

👉Том хэмжээний хагалгаанд орсон бол

👉Бамбайн даавар ихсэлттэй бол

👉Ходоодны хүчил багассан бол

👉Ходоод тайрах хагалгаанд орсон бол

ХЭТ ӨНДӨР ТУН ХЭРЭГЛЭЖ, ХОРДЛОГОД ОРЖ БАЙГААГ ИЛТГЭХ ШИНЖҮҮД:

- Ходоод өвдөх, базлах

- Дотор муухай оргих, бөөлжих

- Суулгах

- Хэвийн хэмжээнээс их шээх

- Шээсний хүчил цусанд ихсэх

Эх сурвалж: https://www.urmc.rochester.edu/encyclopedia/content.aspx...

Хуваалцах: