Product

Аспирин 100мг №100

9000.0
Purchase

Эмийн эмчилгээний бүлэг: Тромбоцитын агрегацыг  багасгах бэлдмэл.

Эм судлалын үйлдэл: Тромбоцитын агрегацыг багасгаж, цус шингэлэн цусны урсгалыг сайжруулах үйлдэлтэй. Үйлдлийн механизм нь циклооксигеназа ферментийг дарангуйлж тромбоксан А2 нийлэгжилтийг багасгах замаар тромбоцитын бөөгнөрөмтгий чанарыг багасгана.

Хэрэглэх арга, тун: Бэлдмэлийг 1 ширхэгээр өдөрт 1 удаа хоолны дараа 100мл усаар даруулж ууна.

1 шахмалд: 100мг ацетилсалицилийн хүчил агуулагдана

Хэрэглэх заалт:

  • Зүрхний бах
  • Эрсдэлт хүчин зүйл бүхий /чихрийн шижин, цусан дах липидийн хэмжээ ихсэх, артерийн гипертони, таргалалт, тамхи, өндөр настан/ зүрхний булчингийн цочмог шигдээс болон түүний дахилтаас сэргийлэх
  • Судасны мэс ажилбар болон хагалгааны дараа тромбэмболи үүсэхээс сэргийлэх
  • Тархины цусан хангамжийн өөрчлөлт болон цус харвалтын өмнөх үед урьдчилан сэргийлэх
  • Титэм судсанд тромб үүсэхээс урьдчилан сэргийлэх
  • Мигрень өвчнөөс удаан хугацаагаар урьдчилан сэргийлэх

Анхааруулга:

  • Бэлдмэл гуурсан хоолойг  агшаах ба гуурсан хоолойн өвчний хөдлөл болон харшлын бусад урвал үүснэ. Асуумжинд гуурсан хоолойн багтраатай, хамрын уйланхайтай, амьсгалын замын архаг өвчтэй байх нь эрсдэлт хүчин зүйл болно.
  • Бэлдмэлийг цус шингэлэх үйлдэлтэй бусад эмтэй хамт хэрэглэвэл цус алдах эрсдэл нэмэгдэнэ.
  • Их тунгаар буюу хэт удаан хугацаагаар хэрэглэвэл өртөмтгий бүлэг өвчтөний тулай өвчинг сэдрээх аюултай.
  • Тун хэтрэх нь өндөр настангуудад онцгой аюултай.
  • Архитай хамт хэрэглэхэд хоол боловсруулах замын салстыг гэмтээх ба цус алдах эрсдэл нэмэгдэнэ

Гаж нөлөө: Аюулхай ходоод гэдсээр өвдөх, хоол боловсруулах замын хямрал /дотор муухайрах, бөөлжих, суулгах/, ходоод болон дээд гэдэсний шархлаа, хоол боловсруулах замаас цус алдах, цус гоожимтгой болох, хамрын салстын хаван, гуурсан хоолой агчих  зэрэг гаж нөлөө илэрч болно.

Хориглох заалт:

  • Ацетилсалицилын хүчил, стеройд бус бүтэцтэй үрэвслийн эсрэг эм болон бэлдмэлийн найрлага дахь туслах бодисуудад хэт мэдрэг хүмүүс
  • Хоол боловсруулах замын улайлтат шархлаат эмгэг
  • Хоол боловсруулах замын цус алдалт, цусархаг шүүдэст эмзэгшил
  • Салицилат болон стероид бус бүтэцтэй үрэвслийн эсрэг эм хэрэглэснээс шалтгаалсан гуурсан хоолойн багтраа
  • Жирэмсний эхний 3 сар, хөхүүл үе

Жирэмсэн үеийн хэрэглээ: Жирэмсний эхний 3 сард бэлдмэлийг өндөр тунгаар хэрэглэхэд ургийн гажиг /сэтэрхий тагнай, зүрхний гажиг/ үүсэх эрсдэл нэмэгддэг. Жирэмсний 2 дахь 3 сард зөвхөн түүний эмчилгээний үр нөлөө ба эрсдлийг сайтар харьцуулсны дараа хэрэглэж болно. Жирэмсний сүүлийн 3 сард  хоногт 300 мг ба түүнээс  их тунгаар хэрэглэвэл төрөх үед эх болон ургаас цус алдах эрсдэл нэмэгдэх учир жирэмсний сүүлийн 3 сард хэрэглэхийг хориглоно.

Хөхүүл үеийн хэрэглээ: Салицилат ба түүний метаболит нь хөхний сүүгээр бага хэмжээгээр гадагшилдаг. Санамсаргүй хэрэглэсэн тохиолдолд хүүхдэд гаж нөлөө үзүүлэхгүй ба хөхөөр хооллолтыг зогсоох шаардлагагүй. Харин удаан хугацаагаар хэрэглэх үед хөхөөр хооллохоо зогсоох шаардлагатай.