Бүтээгдэхүүн

ЦитроМакс №6 - Өвдөлт намдаах бэлдмэл /Ayll/

1850.0
Худалдаж авах

Эм судлалын үйлдэл: Ацетилсалицилын хүчил нь циклооксигеназа /ЦОГ/ ферментийг дарангуйлснаар цагирагт эндопероксид үүсэхгүй болж простагландины нийлэгжилтийг саатуулж өвдөлт намдаах, халуун бууруулах, үрэвслийн эсрэг үйлдэл үзүүлнэ. Мөн тромбоцитын агрегацийг багасгана.

Парацетамол нь фенацетины метаболизмын үр дүнд үүсдэг бодис. Өвдөлт намдаах халуун бууруулах, бага зэрэг үрэвслийн эсрэг үйлдэлтэй. Простогландины нийлэгжилтийг саатуулснаар ноцицепторын мэдрэмжийг багасган өвдөлт намдаах, нугасны шингэний простагландиныг багасгаж, гипоталамусын дулаан зохицуулгын төвийг хэвийн ажиллагаанд оруулснаар халуун бууруулна.

Кофейн нь ТМС-д нөлөөлж сэтгэхүйн үйл ажиллагааг идэвхжүүлж оюуны болон биеийн хүчний ажиллах чадварыг дээшлүүлэхийн зэрэгцээ хөдөлгөөний идэвхийг ихэсгэнэ. Энэ нь их тархины гадрыг сэргээж байгаатай холбоотой. Их тунгаараа уртавтар тархины амьсгал, судас хөдөлгөх төвийг сэргээнэ. Зүрх судасны системд зүрхний булчингийн агшилтыг нэмэгдүүлнэ. Судас хөдөлгөх төвийг сэргээж судасны тонусыг ихэсгэх боловч судасны булчинд нөлөөлснөөр судас өргөсгөнө. Ходоодны шүүрлийг ихэсгэнэ. Мөн гөлгөр булчинтай эрхтнүүдэд /бронх, цөсний зам/ сулруулах нөлөө үзүүлнэ.

Хэрэглэх заалт:  Бэлдмэлийг толгойн өвдөлт, шүдний өвдөлт, мигрень, мэдрүүл булчин, үений өвдөлт, гэмтэл, түлэгдэлтийн өвдөлт, бүх төрлийн үрэвсэлт өвчин, амьсгалын замын цочмог вирусын халдвар, ханиад томуу өвчнүүдийн үеийн халуун бууруулах, өвдөлт намдаах зорилгоор тус тус хэрэглэнэ.

Олгох нөхцөл: Жоргүй олгоно.

 

Эмийн найрлага, тун хэмжээ: Нэг шахмал эм нь 250 мг ацетилсалицилын хүчил, 375 мг парацетамол, 65 мг кофейныг агуулна.

Туслах бодис: Поливинилпирролидон, натрийн карбоксиметил цардуул, магнийн стеарат, гидроксипропил метилцеллюлоз, титаны диоксид

 

Насанд хүрэгсэд болон 12-оос дээш насны хүүхэд 1 ширхэгээр хоногт 2 удаа ууж хэрэглэнэ. 12-оос доош насны хүүхэд эмчийн заавраар хэрэглэнэ.

Анхаарах, болгоомжлох зүйлс: Элэг, бөөрний өвчтэй буюу халдварт гепатитаар өвчилж байсан хүмүүс, цусны билирубин ихэссэн үед, жирэмсэн, хөхүүл эхчүүд, өндөр настанд болгоомжтой хэрэглэх шаардлагатай. Эмчилгээний үед цусны дэлгэрэнгүй шинжилгээ өгч элэгний үйл ажиллагааг заавал хянаж байх шаардлагатай.

Бэлдмэлийг удаан хугацаагаар хэрэглэхэд дасал шунал үүсэж болзошгүй. Хавсарч хэрэглэж буй бусад эмийн бэлдмэлийн найрлагад парацетамол агуулсан бол эмчээс асууна уу.

Хориглох заалт: Элэг, бөөрний үйл ажиллагааны өөрчлөлт, глюкоз-6-фосфатдегидрогеназ ферментийн дутагдал, цусны өвчнүүд, 2 хүртэлх насны хүүхэд, парацетамолд хэт мэдрэг хүмүүс хэрэглэхийг хориглоно.

Тун хэтэрсний улмаас илрэх нөлөө: Хэт өндөр тунгаар хэрэглэх үед дотор муухайрах, бөөлжих, толгой эргэх, гэдэсний дээд хэсгээр өвдөх шинж тэмдэг илэрнэ. Хүндээр хордсон тохиолдолд нойрмоглох, сульдах, ухаан балартах, татах, бронхын спазм, цус алдах, амьсгалахад хүнд болох зэрэг шинж тэмдгүүд илэрнэ. Эдгээр шинж тэмдгүүд илэрсэн тохиолдолд түргэн тусламж дуудаж яаралтай эмнэлгийн тусламж авна уу.

Гаж нөлөө: Дотор муухайрах, аюулхай орчмоор өвдөх, бөөлжих, харшлын шинж тэмдэг илрэх (арьсаар тууралт гарах, загатнах, чонон хөрвөс, квинкийн хаван), тахикарди, артерийн даралт ихсэх, бронх агчих гаж нөлөө илэрч болно.

Удаан хугацаагаар хэрэглэхэд толгой эргэх, толгой өвдөх, хараа алдагдах, чих шуугих, тромбозын агрегаци багасах, гипокаогуляци, цусархаг хам шинж ( хамар ба буйлнаас цус гарах, цусархаг тууралт), бөөрний гэмтэл, дүлийрэх, хүүхдэд Рейен хам шинж (гиперпирексиа, бодисын солилцооны ацидоз, мэдрэлийн систем болон сэтгэцийн эмгэг, бөөлжих, элэгний үйл ажиллагааны алдагдал) илэрч болзошгүй.

Эмийн харилцан үйлчлэл: Цитрамакс нь шууд бус үйлдэлтэй антикоагулянт, стероид болон гипогликемийн эмийн үр нөлөөг нэмэгдүүлдэг.  Бусад стеройд бус үрэвслийн эсрэг өвдөлт намдаах эмүүд болон метотероксаттай зэрэг хэрэглэхэд гаж нөлөөний эрсдлийг нэмэгдүүлнэ. Барбитуратууд, рифампицин, эпилепсийн эмүүд болон этанолтой хамт хэрэглэвэл ацетаминофены элэг хордуулах нөлөөг ихэсгэнэ. Даралт бууруулах эмүүд болон биеэс шээсний хүчлийг гадагшлуулахыг дэмждэг үе мөчний эмийн үр нөлөөг бууруулна. Метоклопрамид нь ацетаминофены шимэгдэлтийг хурдасгадаг.
Кофейн нь эрготамины шимэгдэлтийг хурдасгадаг.