Бүтээгдэхүүн

Азитрон 500мг №6 шахмал - Антибиотик Азитромицин

10200.0
  • Олон улсын нэршил:Азитромицин
  • Жор:
  • Даатгал:
Худалдаж авах

  •  

    • Макролидын бүлгийн өргөн хүрээний үйлдэлтэй антибиотик

    • ФАРМАКОЛОГИЙН ҮЙЛДЭЛ: Макролидын бүлгийн өргөн хүрээний үйлдэлтэй антибиотик.Үрэвслийн голомтонд өндөр концентрациар бактерийг үхүүлэх үйлдэл үзүүлнэ. Азитромицин нь Streptococcus pneu¬monia, St.pyogenes, St, agalatiae, C, F, G бүлгийн стрептококк,Staphylococcus aureus, St. viridans зэрэг грам эерэг бактери, Haemophilus influenza, Moraxella catarrhalis, Bordetella pertussis, B. Paraper¬tussis, Legionella pneumophila, H. Ducrei, Campulobacter jejuni, Helicobacter pylori, Neisseria gonorrhoeae, Gardnerella vaginalis зэрэг грам сөрөг бактери, Bacteroides bivlus, Clostridum perfingens, peptostreptococcus spp зэрэг агааргүйтэн бактери мөн Chlamydia trachomatis, Mycoplazma pneumonia, Ureaplasma urealyticum, Treponema pallidum, Borrelia burdoferi зэрэг үүсгэгчид тус тус идэвхтэй үйлчилнэ

    • ФАРМАКОКИНЕТИК: Азитромицин тосонд сайн уусах ба хүчиллэг орчинд тэсвэртэй байдаг нь хоол боловсруулах замаар түргэн шимэгдэх нөхцөлийг бүрдүүлнэ. Азитромицинийг 500мг тунгаар ууж хэрэглэхэд 2.5-3 цагийн дараа цусан дахь концентраци дээд хэмжээндээ (0.4мг/л) хүрнэ. Биохүртэхүй 37%. Азитромицин амьсгалын зам, шээс бэлгийн замын эд эрхтнүүд ялангуяа түрүү булчирхай мөн арьс зөөлөн эдэд сайн нэвтэрнэ. Бэлдмэлийн хагас ялгарлын үе удаан ба эдүүдэд өндөр концентрациар (цусны сийвэнгээс 10-50 дахин их) агуулагддаг. Учир нь Азитромицин цусны уурагтай бага холбогддог ба эукариот эсэд нэвтрэх чадвартай бөгөөд лизосомын ойролцоо рн бага орчинд хуримтлагддаг. Бэлдмэлийн тархалтын эзэлхүүн их бөгөөд сийвэнгийн клиренс нь өндөр байдаг. Азитромицин нь лизосомд хуримтлагдах бөгөөд энэ нь эсийн доторх үүсгэгчид үйлчлэхэд сайнаар нөлөөлнө. Фагоцит нь Азитромицинийг халдвар байршиж буй хэсэгт хүргэх бөгөөд фагоцитозын процессын үед чөлөөлөгдөнө

    • Үрэвслийн голомтонд Азитромициний концентраци эрүүл эдийнхээс ойролцоогоор 24-34% иар их байдаг. Азитромицин фагоцитэд өндөр концентрациар байдаг боловч түүний үйл ажиллагаанд нөлөөлдөггүй. Богино хугацааны ээлж эмчилгээний (3-5хоног) үед бэлдмэлийн бактери үхүүлэх концентраци сүүлийн тунгаас хойш 5-7 өдрийн турш үрэвслийн голомтонд хадгалагдана.Элгэнд метилгүйжиж идэвхгүй метаболит үүсгэнэ. Цусны сийвэнгээс 2 шатаар ялгарна. Бэлдмэлийг 8-24 цагийн зайтай хэрэглэхэд хагас ялгарлын үе нь 14-20 цаг, 24-72 цагийн зайтай хэрэглэхэд 41 цаг байна

  •  

 

  • Азитромицин 500 мг

  •  

    • ХЭРЭГЛЭХ ЗААЛТ: Бэлдмэлд мэдрэг нянгаар үүсгэгдсэн дараах халдварт үрэвсэлт өвчнүүдийн үед хэрэглэн

    • Чих хамар хоолойн халдвар 

    • Улаан сэргэнэ амьсгалындоод замын халдвар 

    • Бактерийн гаралтай булчирхайн үрэвсэл хамар дайвар хөндийн үрэвсэл залгиурын хоолой үрэвсэл

    • Хеликобатерийн халдвар ходоод 12 хуруу гэдэсний үрэвсэл ходоодны шархлаа

    • Арьс ба зөөлөн эдийн халдвар

    • Шээс бэлгийн замын халдвар

    • Лаймын өвчинд хэрэглэнэ

  • ХЭРЭГЛЭХ АРГА: Хоолноос 1 цагийн өмнө эсвэл 2 цагийн дараа ууж хэрэглэнэ

  • Насанд хүрэгсэд: амьсгалын замын халдварын үед өдөрт 1 шахмалаар 3-5 хоног ууна

  • Шээс бэлгийн замын халдварын үед 1гр хоногт нэг удаа 3-5 хоног

  • Хеликобактерийн эмчигээний үед 1гр буюу 2 шахмалаар 3-5 хоног хэрэглэнэ.

  • Гаж нөлөө:Хоол боловсруулах тогтолцооны зүгээс: Суулгах, дотор муухайрах, хэвлийгээр өвдөх гэдэс дүүрэх, бөөлжих, цөс зогсонгишлын шарлалт, хүүхдэд өтгөн хатах, хоолонд дургүй болох зэрэг шинж илэрнэ

  • Зүрх судасны тогтолцооны зүгээс: Зүрх дэлсэх, цээжээр өвдөх шинж  илэрнэ

  • Мэдэрлийн тогтолцооны зүгээс: Толгой өвдөх, нойрмоглох, хүүхдэд цочромтгой болох, нойргүйдэх шинж илэрнэ

  • Шээс бэлгийн замын тогтолцооны зүгээс: Үтрээний кандидоз, бөөрний үрэвсэл тохиолдоно.

  • Харшлын урвал: Арьсаар туурах, гэрэлд мэдрэгших, Квинкийн хаван, чонон хөрвөс ховор тохиолдоно

  • Тун хэтрэх үед: Дотор муухайрах, түр зуур сонсгол муудах, бөөлжих, суулгах шинж илэрнэ

  • ЦЭЭРЛЭЛТ: Уг бүлгийн эмэнд хэт мэдрэг хүмүүс, элэг бөөрний дутагдалын үед цээрлэнэ. Мөн зүрхний хэм алдагдсан, элэг бөөрний үйл ажиллагаа өөрчлөлттэй хүүхдэд болгоомжтой хэрэглэнэ.

  • ЖИРЭМСЭН ҮЕИЙН ХЭРЭГЛЭЭ: FDA-B, хөхүүл үед хэрэглэхийг хориглоно.