Бүтээгдэхүүн

Ципрон 500мг №10 - Антибиотик (Ципрофлоксацин - Сiprofloxacin)

5000.0
Худалдаж авах

Эм судлалын үйлдэл: Ципрофлоксацин нь фторхинолины бүлгийн бактерийн эсрэг бэлдмэл бөгөөд бактерийн эсийн ДНХ-гиназа ферментийг хориглосноор ДНХ ба уургийн нийлэгжилт саатаж бактерийг үхүүлэх үйлдэл үзүүлнэ. Бэлдмэл дараах сөрөг бактери: Escherichia coli, Salmonella spp., Shigella spp., Citrobacter spp., Klebsiella spp., Enterobacter spp., Proteus mirabilis., Proteus vulgaris., Serratia marcescens, Hafnia alvei ,Edvardsiella tarda, Providencia spp.,Morganella morganii, Vibrio spp., Yersinia spp., Haemophilus spp.,
Pseudomonas aeruginosa, Moraxella catarrhalis, Aeromonas spp., Pasteurella multocida, Plesiomonas shigelloides, Campylobacter jejuni, Neisseria spp.; эсийн доторх бичил биетэн: Legionella pneumophila, Brucella spp., Chlamydia trachomatis, Listeria monocytogenes, Mycobacterium tuberculosis, Mycobacterium kansasii, Mycobacterium avium-intracellulare; грамм эерэг бактери:  Streptococcus pyogenes,  Streptococcus agalactiae, Streptococcus aureus,  Streptococcus haemolyticus, Streptococcus hominis, Streptococcus saprophyticus зэрэгт идэвхтэй үйлчилнэ.

Хэрэглэх заалт: Бэлдмэлд мэдрэг нянгаар үүсгэгдсэн шээс бэлгийн зам, амьсгалын зам, хоол боловсруулах систем ба цөсний зам, хэвлийн хөндий, чих хамар хоолой, бага аарцаг, яс, үе, арьс, зөөлөн ба тулгуур эд хөдөлгөөний аппаратын халдварт үрэвсэлт өвчнүүд, цусан халдвар, пенитонитын үед тус тус хэрэглэнэ.

Эмийн эмчилгээний бүлэг: Микробын эсрэг нөлөөлөх нийлэг бэлдмэл.

 

Эмийн найрлага, тун хэмжээ: Нэг шахмал эм нь 500 мг болон ципрофлоксацин агуулна.

Туслах бодисууд: Мальтодекстрин, поливинилпирролидон, натрийн лаурилсульфат, магнийн стеарат, гидроксипропилметилцеллюлоз, тальк, титанын диоксид

 

 

 Өвчин үүсгэгчийн мэдрэг чанар халдварын байрлал, өвчтөний хүнд хөнгөн байдал зэргийг харгалзан тунг хүн тус бүрт өвөрмөц тогтооно.

Бөөр шээсний зам, амьсгалын зам, хоол боловсруулах систем ба цөсний зам, хэвлийн хөндий, чих хамар хоолой бага аарцаг, яс, үе, арьс, зөөлөн ба тулгуур эд хөдөлгөөний аппаратны халдварт үрэвсэлт өвчнүүд, цусан халдвар, пенитонитын үед 0.25-0.5г-аар хоногт 2 удаа 7-10 хоног тус тус хэрэглэх ба хамар хоолойдоо менингококкын халдвар тээгчид 0.5-0.75 г-аар 1 удаа уулгана. Шахмал эмийг өлөн үедээ хангалттай хэмжээний шингэнээр даруулан бүтнээр нь залгина. Шаардлагатай үед ээлж эмчилгээг уртасгаж болно.

Бөөрний эмгэгийн үед хэрэглэх 1 удаагийн тун хоногийн дундаж тунгийн хагас байна. Бөөрний архаг дутагдлын үед бэлдмэлийн тунг креатининий клиренсээс хамаарч тогтооно. Креатининий клиренс 50 мл/мин-с их үед ердийн тунгаар, 5-29мл/мин үеп 250-500 мг-р 18 цагийн зайтай тус тус хэрэглэнэ.

Анхааруулга: Ципрофлоксацины эмчилгээний үед болон эмчилгээний дараа хүнд явцтай удаан хугацааны суулгалт илэрвэл гэдэс цочролын хам шинжийг үгүйсгэх ба эмчилгээг яаралтай зогсоож тохирсон эмчилгээг хийнэ. Шөрмөс өвдөх ба тендовагинитийн эхний шинж илэрвэл эмчилгээг зогсооно. Эмчилгээний явцад шээстэй талст  ялгарахаас зайлсхийх зорилгоор бэлдмэлийг эмчилгээний тунгаас хэтрүүлж хэрэглэхгүй. Түүнчлэн шээсний хүчиллэг урвал ялгарах шээсний хэмжээг хэвийн байлгах зорилгоор өвчтөнд их хэмжээний шингэн уулгана. Эмчилгээний үед гэрэлд мэдрэгшиж болзошгүй  тул нарны шууд туяанаас зайлсхийх.

Тун хэтэрсний улмаас илрэх нөлөө: Өвөрмөц антидот байдаггүй. Ходоод угаах ба шинж тэмдгийн эмчилгээ хийж, биемахбодод их хэмжээний шингэн оруулна. Гемодиализ болон хэвлийн диализаар бага хэмжээний (10%-с бага) бодисыг гадагшлуулж болно.

Гаж нөлөө: Бэлдмэлийг хэрэглэж байхад бөөлжих, суулгах, дотор муухайрах, гэдэс дүүэр, хоолонд дургүй болох, элэгний үрэвсэл, элэгний трансаминаз, билирубины хэмжээ ихсэх, хэвлийгээр өвдөх, толгой өвдөх, ядрах, нойргүйдэх, айх, түгшүүрлэх, гавлын хөндийд дотоод даралт ихдэх, хар дарж зүүдлэх, зүрхний цохилт олшрох, зүрхний хэмнэл өөрчлөгдөх, артерийн даралт буурах, цус багадалт, цустай шээх, гломерулонефрит, их шээх, мочевин ба азот ялгаруулах үйл ажиллагаа багасах, арьс загатнах, хавагнах, чонон хөрвөс туурах, Квинкийн хаван, Стивенс Джонсоны хам шинж,васкулит, зангилаат улайлт, кандидок, хөлрөх, гэрэлд мэдрэгших, амт, үнэр, хараа өөрчлөгдөх, шөрмөс татах зэрэг гаж нөлөө илэрч болзошгүй.

Хориглох заалт: Бэлдмэлийг жирэмсэн ба хөхүүл эхчүүд%, 18 хүртлэх насны хүүхэд, ципрофлоксацин ба хинолины бүлгийн бусад бэлдмэлүүдэд хэт мэдрэг хүмүүст хэрэглэхгүй. Настай хүмүүс, тархины судасны хатуурал, тархины судасны эргэлтийн өөрчлөлт, сэтгэцийн өвчин, эплепси, элэг ба бөөрний ажиллагааны илэрхий дутагдал, шалтгаан тодорхойгүй таталдах шину тэмдэг зэрэгт болгоомжтой хэрэглэнэ.