Бүтээгдэхүүн

Хлорамфеникол 500мг №10

4200.0
Худалдаж авах

  • Өргөн хүрээний үйлдэлтэй антибиотик. Грам эерэг сөрөг бактериуд, риккетси, спирохет зарим том вирус трахом, пситтиакоз зэрэгт нөлөөлнө

  • Ердийн тунгаар бактерийн эсийн уургийн нийлэгжилтийг хориглон өсөлт үржилтийг зогсооно

  • Хлорамфеникол 500мг

 

  • Тун ба хэрэглэх арга:

    • Насанд хүрэгсдэд: 500мг тунгаар 6 цагаар буюу хоногийн 50мг/кг тунг хувааж 6 цагаар хэрэглэнэ.
      • Элэгний эмгэгтэй буюу бөөрний үйл ажиллагааны дутмагшилтай өвчтөнд хлорамфениколын тунг багасган хэрэглэх ёстой.
    • ХүүхдэдХоногийн 25-50мг/кг тунг хувааж 6 цагаар хэрэглэнэ.

  • Дотор муухайрах, бөөлжих, өтгөн шингэрэх, салст бүрхүүл цочрох, арьс үрэвсэх, туурах, хүнд тохиолдолд цус багадах зэрэг гаж нөлөө илэрч болно. Удаан хугуцаагаар хэрэглэвэл гэдэсний ашигтай микрофлор устаж мөөгөнцөртөх үзэгдэл багагүй тохиолдоно

  • Цээрлэлт:

  • Цус төлжилт дарангуйлагдсан үе ,левомицетинд хэт мэдрэг хүмүүс , хайрст үлд, намарс, мөөгөнцөр зэрэг арьсны өвчнүүд , жирэмсэн үе, нярай хүүхэд зэрэгт хэрэглэхийг хориглоно

  • Амьсгалын замын өвчин ангинын үед урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэхийг хориглоно.  Цус төлжилтийг дарангуйлдаг бэлдмэлүүдтэй хамт хэрэглэж болохгүй