Бүтээгдэхүүн

Тонзилмон - Хоолойн цацлага 30мл

5200.0
Худалдаж авах

  • Эм судлалын үйлдэл: Тонзилмон нь үрэвсэл намдаах, хэсэг газрын улайлтыг багасгах, шархны эдгэрэлтийг түргэсгэх, өвдөлт намдаах, үжилгүйжүүлэх үйлдэл тус тус үзүүлнэ. Хуурмаг булчирхайт  ортуузанд агуулагдах полисахарид нь хэсэг газрын дархлааг сэргээх, бактерийн эсрэг үйлдэл үзүүлэхийн зэрэгцээ макрофагийн фагоцитозыг идэвхжүүлнэ. Одой далан түрүүнд зонхилон агуулагдах нийлбэр кумарин  ба аргаах бодис нь хэт исэлдэлтийг бууруулж циклооксигеназыг хориглох ба эд эсийн мембранийг бэхжүүлэн үрэвслийн шингэн нэвчин гарахыг багасган үрэвслийн эсрэг нөлөөлнө.

     

    Хэрэглэх заалт: Амьсгалын  дээд замын цочимог ба архаг өвчин (гүйлсэн булчирхайн үрэвсэл, залгиурын үрэвсэл, төвөнхийн үрэвсэл ), амьсгалын замын вирусын халдварын хүндрэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор болон бактерийн халдварийн үед антибиотик эмчилгээтэй  хавсаргах ба амны хөндийн салстын үрэвсэл, идээт  шарх, хөөнг хавагналтыг багасгах, өвдөлт намдаах, амны хөндийг цэвэршүүлж ариутгах зорилгоор хэрэглэнэ.

  • Эмийн найрлага, тун хэмжээ: Нэг флакон нь Одой далан түрүү ( Stellera chamaejasme) болон хуурмаг булчирхайт ортууз (Oxytropis campestris)-ын газрын дээд хэсгээс 1:5 харьцаатай бэлтгэсэн 20%-ийн спиртэн хандмал агуулна.

  • 3-6 насны хүүхэд 1-2, 6-аас дээш насны хүүхэд болон насанд хүрэгсэд 2-3 шүршилтээр өдөрт 3-5 удаа шүршиж хэрэглэнэ.

 

 

 

  • Гаж нөлөө: Тогтоогдоогүй