Product

Амломон 5 мг №30 - Артерийн даралт бууруулах бэлдмэл

13000.0
Purchase

  • Артерийн даралт ихсэх өвчин, судас агчилын зүрхний бах, зүрхний бах дахихаас урьдчилан сэргийлэх зорилгоор тус тус хэрэглэнэ

  • Амлодипин 5мг

  • Насанд хүрэгсэд: Артерийн даралт ихсэх өвчний үед эхлээд 5мг тунгаар хоногт 1 удаа хэрэглэнэ

  • Хоногийн дээд тун нь 10мг байна

  • Архаг явцтай тогтвортой болон судас агчлын зүрхний бахын үед 5-10мг тунгаар хэрэглэх ба настай элэгний дутагдалтай өвчтөнд бага тунгаар (2,5мг) хэрэглэнэ

  • 6-17 насны хүүхдэд ууж хэрэглэх бэлдмэлийн даралт бууруулах идэвхтэй тун 2,5-5мг (хоногт нэг удаа) тун байна.

  • Эсрэг заалт: 0-6 насны хүүхэд ба үйлчлэгч болон туслах бодист хэт мэдрэг байх буюу дигидропиридины төрлийн эмэнд (жишээлбэл, нифедипин, никардипин, исрадипин) харшилтай хүмүүст хэрэглэхгүй

  • Жирэмсэн ба хөхүүл үе: FDA-C. Жирэмсэн ба хөхүүл үед бэлдмэлийг хэрэглэх нь аюулгүй гэдгийг тогтоогоогүй байна. Жирэмсэн үед бэлдмэлийг зөвхөн абсолют заалт ба ураг ба эхэд үзүүлэх гаж нөлөөний магадлалыг сайтар тооцоолсоны үндсэн дээр хэрэглэнэ. Эмчлүүлэгч өөрт байгаа бусад өвчний талаар, жишээлбэл, элэгний өөрчлөлттэй гэдгийг эмчлэгч эмчид заавал мэдэгдсэн байх хэрэгтэй. Жирэмсэн, эсвэл хөхүүл хүүхэдтэй бол эмчлэгч эмчид мэдэгдэнэ. Учир нь цаашид эмийг хэрэглэсний давуу болон аюултай байдлыг тооцоолж энэ эмийг хэрэглэх эсэх дээр шийдвэр гаргана. Нормодипин нь бусад эмтэй харилцан нөлөөлөл үзүүлж болох тул хавсран уух эмийн талаар эмчлэгч эмчтэй зөвлөлдөнө

  • Гаж нөлөө: ТМС-ийн зүгээс: Ядрах, нойр хүрэх,  дотор муухайрах, хэвлий гэдсээр өвдөх, ойр ойрхон шээх, мөн шилбэ хавагнах, нүүр улайх гаж нөлөө илэрч болно. Эмийг хэрэглэж байх явцад гаж нөлөөний ямар нэг илрэл тохиолдвол эмчлэгч эмчид хандана