Бүтээгдэхүүн

Циннаризин 25 мг №10 шахмал

3700.0
Худалдаж авах

Ишемийн болон геморрагийн инсульт, гавал тархины гэмтэл, цусны эргэлтийн алдагдлын энцефалопати, лабиринтын буюу дотор чихний алдагдал (ялангуяа толгой эргэх эмгэгийн үед дэмжих эмчилгээ, чих шуугих, нистагм, дотор муухайрах, дотор чихний гаралтай бөөлжилт), мигрень (түүний эхлэлээс урьдчилан сэргийлэх), Меньерийн өвчин, тэнгисийн өвчин, агаарын өвчин (урьдчилан сэргийлэх), захын цусны эргэлтийн алдагдал (эмчилгээ, урьдчилан сэргийлэх) –бөглөрөлт эндоартериит, бөглөрөлт тромбоангиит, Рейногийн өвчин, чихрийн шижингийн ангипати, тромбофлебит, тэжээл дутлын алдагдлууд, тэжээлгүйдэл болон судас өргөсөлтийн шарх, үхжил, гангрены өмнөх байдал, захын мэдрэхүйн алдагдал, шөнийн спазм, мөчид хөрех, даарах.

Циннаризин нь кальцийн “удаан” сувгийг сонгомол хориглогч бөгөөд эсэд кальцийн ион нэвтэрч орох, плазмолеммд кальци хуримтлагдан түүний концентрацийг багасгаснаар артерийн судасны гөлгөр булчингийн тонусыг бууруулж, нүүрсхүчлийн хийн судас өргөсгөх үйлдлийг ихэсгэнэ.

Шууд бус замаар судасны гөлгөр булчингийн эсэд нөлөөлж судас нарийсгах үйлдэлтэй биогены нэгдлүүдийн (адреналин, норадреналин) үйлчлэлд үзүүлэх хариу урвалыг бууруулна. Судас өргөсгөх үйлдэлтэй (ялангуяа тархины судсанд) боловч артерийн даралтанд их нөлөө үзүүлдэггүй. Бага зэргийн гистамины эсрэг идэвхитэй, тэнцвэрийн эрхтний срэмтгий чанарыг бууруулдаг, симпатик мэдрэлийн тогтолцооны тонусыг бууруулдаг. Тархины цусан хангамжийн далд хэлбэрийн дутагдал, тархины судасны атеросклерозын эхлэл, тархины судасны цус харвалтын дараах голомтот шинж тэмдэг бүхий архаг өвчтэй өвчтөнд үр нөлөө сайтай. Захын цусны эргэлтийн алдагдалтай өвчтөнд эд, эрхтний (ялангуяа зүрхний булчингийн) цусан хангамжийг сайжруулдаг бөгөөд ишемийн дараах судас тэлэлтийг нэмэгдүүлдэг. Цусны улаан эсийн мембраны уян чанарыг нэмэгдүүлж түүний деформацид орох чадварыг ихэсгэн цусны зууралдамхай чанарыг бууруулдаг. Булчнгийн эдийг хүчилтөрөгчийн дутагдалд тэсвэртэй болгоно.

Найрлага: нэг шахмал эм нь идэвхитэй үйлчлэгч бодис болох 25мг циннаризин

туслах бодисаэросил, кальцийн стеарат, төмсний цардуул, лактоз (сүүний сахар), бага молекул жинт, анагаахын зориулалттай поливинилпирролидон (повидон) орно.

 

Еренхий шинж: цагаан, шаргал туяатай цагаан, хавтгай, бортгон хэлбэртэй, хуваагч зурвастай шахмал эм

Хоолны дараа ууж хэрэглэнэ. Тархины цусан хангамжийн дутагдлын үед 25-50мг-аар өдөрт 3 удаа, захын цусны эргэлтийн алдагдлын үед 50-75мг-аар өдөрт 3 удаа, дотор чихний лабиринтын алдагдлын үед 25мг-аар өдөрт 3 удаа, тэнгисийн болон агаарын өвчний үед аялалын өмнө насанд хүрсэн хүнд 25мг-аар, шаардлагатай бол 6цагийн дараа давтан хэрэглэнэ. Хүүхдэд насанд хүрсэн хүний тунгийн талыг уулгана. Хоногийн хамгийн дээд тун 225мг-аас хэтрэхгүй байх.

Бэлдмэлд хэт мэдрэг үед тунг ½-ээр эхэлж аажим нэмэгдүүлнэ. Эмчилгээний нэг курс нь хэдэн долоо хоногоос хэдэн сар үргэлжилнэ.

Гаж нөлөө

Мэдрэлийн тогтолцооны талаас: нойрмоглох, хэт ядрах, толгой өвдөх, экстрапирамидын алдагдал (гар, хөл чичрэх, булчингийн тонус нэмэгдэх, хөдөлгөөнгүйдэл), сэтгэл унал.

Хоол боловсруулах эрхтэн тогтолцооны талаас: ам хатах, аюулхайгаар өвдөх, хоол боловсруулалт, шингээлт муудах, цөс зогсонгишлын шарлалт.

Арьс, салстын зүгээс: хөлс ялгаралт ихсэх, улаан, хавтгай үлд (маш ховор тохиолдоно).

Харшлын урвал: арьсны тууралт.

Бусад: артерийн даралт унах, биеийн жин буурах, турах, чонон хөрвөс маягийн хам шинж илрэх.

Тун хэтрүүлэх

Шинж тэмдэг: бөөлжилт, нойрмоглох, чичрэх, артерийн даралт ихээр буурах, ком буюу эмгэг унталт.

 

Тун хэтэрсэн тохиолдолд өвөрмөц ёрөндөг байхгүй, ходоод зайлшгүй угаана, идэвхижүүлсэн нүүрс уулгана. Шинж тэмдгийн эмчилгээ хийнэ.

Бусад эмийн бодистой харилцан үйлчлэх

Эм судлалын хувьд: химийн нэгдлийн үл нийцэл тодорхойгүй.

Фармакодинамикийн хувьд: архи согтууруулах ундаа, нойрсуулах, сэтгэл уналын эсрэг бэлдмэлийн үйлчлэлийг нэмэгдүүлнэ. Ноотроп, даралт бууруулах болон судас өргөсгөх үйлдэлтэй эмүүдтэй хамт хэрэглэхэд тэдгээрийн үйлдлийг нэмэгдүүлж артерийн даралт багасалтын үед хэрэглэдэг эмүүдтэй хамт хэрэглэхэд үйлдлийг нь бууруулдаг.

Фармакокинетикийн хувьд: мэдээлэл байхгүй байна.

Эмчилгээний эхэн үед этилийн спирт хэрэглэхээс зайлсхийнэ.

Циннаризины гистамины эсрэг үйлдэлтэй холбоотой тамирчдын допингийн эсрэг хяналтын үзүүлэлтүүдэд нөлөөлөх магадлалтай (хуурамч эерэг үр дүн) бегөөд арьсны оношлогооны сорилуудын эерэг үзүүлэлтүүдийг нууж илрүүлэхгүй байж болно (иймд шинжилгээ өгөхөөс 4 хоногийн өмнө эмчилгээг зогсооно).

Циннаризиныг удаан хугацаанд хэрэглэх тохиолдолд элэг, бөөрний үйл ажиллагаа, захын цусны дэлгэрэнгүй шинжилгээ хийж нэмэлтээр хянах хэрэгтэй.

Циннаризин хэрэглэж буй эмэгтэйчүүд хүүхдээ хөхөөр хооллохоос зайлсхийх хэрэгтэй.

Паркинсоны өвчтэй хүмүүст циннаризин бэлдмэлийн эмийн үр нөлөө нь учруулж болох эрсдэлээс илүү гэж үзсэн тохиолдолд эмчилгээнд хэрэглэнэ.

Эмчилгээ хийж байх үед авто тээврийн хэрэгсэл жолоодох, анхаарал болгоомж, мэдрэл, сэтгэцийн хурд шаардсан бусад төрлийн үйл ажиллагаа хийхдээ болгоомжтой байх хэрэгтэй.