Бүтээгдэхүүн

Хлорфенамин 4мг №20 - Харшлын эсрэг эм

1350.0
Худалдаж авах

Хлорфенамин нь гистаминий эсрэг үйлдэлтэй бэлдмэл бөгөөд гистаминий Н1 рецепторт хориг үүсгэж гистаминий бие махбодид үзүүлэх сөрөг нөлөө хялгасан судасний нэвчимтгий чанарыг багасгахын зэрэгцээ эдэд гистамин шалтгаант хаван үүсэх, артерийн даралт буурах зэрэг үзэгдлийг саатуулна. Үүний үр дүнд гистамины нөлөөгөөр үүсэх харшлын аливаа илрэл багасна. Хлорфенамин нь төв мэдрэлийн системд нөлөөлж тайвшруулах, нойрсуулах үйлдэл үзүүлдэггүйгээрээ гистаминий эсрэг бусад бэлдмэлээс ялгаатай

Хэрэглэх заалт:

Харшлын гаралтай загатнаа 

Чонон хөрвөс 

Дерматит 

Ринит 

Квинкийн хаван 

Бронхийн багтраа зэрэг эмчилгээнд хэрэглэхээс гадна мөн урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэнэ

Нэг шахмалд: Хлорфенирамин Малеат 4мг агуулагдана.

 

Насанд хүрэгсэд болон 12-с дээш насны хүүхэд: 4мг-аар 4-6 цагийн зайтай эсвэл 8-12 мг аар 12 цагийн зайтай ууна.

6 насны хүүхэд: 1 мг-аар 4-6 цагийн зайтай; 6-12 насны хүүхэд 2 мг-аар 4-6 цагийн зайтай ууна.

 

Гаж нөлөө: Хааяа бие сулрах, нойрмоглох байдал илэрч болзошгүй.

Цээрлэлт: Жирэмсэний эхний 3 сар, 2 хүртэлх насны хүүхдэд хэрэглэхгүй.

Анхааруулга: Глаукома, гипертиреодизм, зүрх судасны хүнд өвчин, түрүү булчирхай томорсон үед болгоомжтой хэрэглэнэ.