Бүтээгдэхүүн

Септидин 1%-100мл Хоолой, ам халдваргүйжүүлэх уусмал /повидон иод/

2550.0
Худалдаж авах

Эмийн эмчилгээний бүлэг: Үжилгүйжүүлэгч бэлдмэл

Эм судлалын үйлдэл: Нянгийн эсрэг өргөн хүрээний үйлдэлтэй үжилгүйжүүлэгч бэлдмэл. Гэдэсний савханцар, стрептококк, стафилококк зэрэг бактер, мөөгөнцөр, эгэл биетний эсрэг идэвхтэй үйлчилнэ. Мөн антибиотик болон сульфаниламидын бэлдмэлд тэсвэртэй спор үүсгэгч штаммыг устгана.

Хэрэглэх заалт: Хоолой, ам зайлах уусмалыг дараах тохиолдлуудад хэрэглэнэ.

-        Амны хөндий, буйл, шүдний тулгуур эдийн үрэвсэл

-        Гүйлсэн булчирхайн үрэвсэл

-        Амны хөндийн мэс заслын шарх

-        Амьсгалын замын халдварт өвчнөөс сэргийлэх

-       Хамар залгиурын нян тээгчийг үжилгүйжүүлэх зориулалтаар зайлах, угаах цэвэрлэх, шавших, тампон тавих зэргээр хэрэглэнэ.

100 мл хоолой, ам зайлах уусмалд 1 г повидон йод буюу 0.1 г чөлөөт йод агуулна.

Хоолой, ам зайлах уусмалаар өдөрт 3-4 удаа ам болон хоолойгоо зайлна. Нэг удаа хэрэглэхдээ ойролцоогоор 1 минут орчим зайлна. Курс эмчилгээнд 100-200 мл хоолой, ам зайлах уусмалыг хэрэглэнэ.  

Анхааруулга: Хоолой, ам зайлах уусмалыг уухыг хориглоно.

Гаж нөлөө: Харшлын урвал ховор тохиолдоно. Хэрвээ йодтой холбоотойгоор харшлын урвал илэрвэл эмчилгээг зогсооно.

 Хориглох заалт: Хоолой, ам зайлах уусмалыг дараах тохиолдлуудад хэрэглэхийг хориглоно.

-        Йод болон бэлдмэлийн бусад бүрэлдэхүүн хэсгүүдэд хэт мэдрэг хүмүүс

-        Бамбай булчирхайн үйл ажиллагаа ихсэх (гипертириоз)

-        Бамбай булчирхайн аденом

-        Цацраг идэвхт иодын эмчилгээний үед болон түүний өмнө ба дараа (бүрэн эдгэртэл)

-        Жирэмсэн ба хөхүүл үе, бага насны хүүхдэд