Бүтээгдэхүүн

Читамон 300мг №10 - Цэр ховхлох, шингэлэх шахмал

1500.0
Худалдаж авах

Эм судлалын үйлдэл: Бэлдмэлийн найрлагад орсон:

  • Чихэр өвсний ханданд агуулагдах глицирризиний хүчил цэр ховхлох, үрэвсэл намдаах,
  • Тарваган шийрийн өвсний хандмалд агуулагдах цитизин ходоодны салстыг цочроож рефлексээр цэр ховхлох,
  • Натрийн гидрокарбонат нь цэр шингэлэх ба цэр ховхлох үйлдэл тус тус үзүүлнэ.

Фармакокинетик:

  • Глицирризиний хүчил нь гэдсэнд гидролизид ороод, элгэнд хувирдаг. Ихэнх нь цөсөөр, багахан хэсэг нь (0.31-0.67%) бөөрөөр шээстэй хамт гадагшилдаг.
  • Цитизиний хагас элиминацийн хугацаа (t1/2) 4.8 цаг.
  • Натрийн гидрокарбонат шээсээр ялгарна.

Хэрэглэх заалт:

  • Ханиад томуу
  • Гуурсан хоолойн цочмог үрэвсэл
  • Гуурсан хоолойн архаг үрэвсэл
  • Төвөнх ба уушгины жижиг голомтот үрэвсэл
  • Уушгины хатууралт
  • Уушги тэлэгдэх өвчин
  • Цагаан мөгөөрсөн хоолойн цочмог үрэвсэл

Нэг шахмалд:

  • Чихэр өвсний үндэс 200 мг,
  • Тарваган шийрийн өвс 10 мг,
  • Натрийн гидрокарбонат 60 мг тус тус агуулна.

Туслах бодисууд: Эрдэнэ шишийн цардуул, натрийн карбоксиметил цардуул, тальк.

Насанд хүрэгсэд 1 шахмалаар өдөрт 3 удаа ууна.

Гаж нөлөө:  Удаан хугацаагаар хэрэглэхэд биед натри хуримтлагдах, хавагнах, дотор муухайрах, бөөлжих, хөлрөх, амьсгал бачимдах, мөн харшлын урвал илэрч болзошгүй.

Бусад эмтэй харилцан нөлөөлөл:

  • Ургамлын гаралтай цэр ховхлох бусад эмтэй хавсруулан хэрэглэж болохгүй.
  • Холиномиметик эмүүдтэй фармакодинамикийн харилцан нөлөөлөл үүсгэнэ.

Анхааруулга ба болгоомжлол: Хүнд явцтай зүрхний гаралтай хавангийн үед болгоомжтой хэрэглэвэл зохино.

Тун хэтрэлт:

  • Шинж тэмдэг: Тун хэтэрвэл огих, бөөлжих, хөлрөх, амьсгал бачимдах, зүрхний хэм алдагдах болон таталт үүсэх зэрэг шинж тэмдэг илрэн алкалоз үүснэ.
  • Авах арга хэмжээ: Уугаад удаагүй бол ходоод угаана. Таталт намдаах болон шинж тэмдгийн ба дэмжих эмчилгээ хийнэ.