Бүтээгдэхүүн

Метронидазол 500мг №10 шахмал

2700.0
Худалдаж авах

Эм судлалын үйлдэл: 5-нитроимидазолын уламжлалын, нян ба эгэл биетний эсрэг нөлөөлөх өргөн хүрээний үйлдэлтэй бэлдмэл юм. Үйлдлийн механизм нь бичил биетний эсийн ДНХ-тай харилцан үйлчилж улмаар нуклейн хүчлийн нийлэгжилтийг дарангуйлж бактерийг үхүүлж байгаатай холбоотой. Бэлдмэл Trichomonas vaginalis, Giardia intestinalis, Entamoeba hystolytica, Lamblia  Bacteroides spp, агааргүйтэн бактери, Fucobacterium spp болон бусад бичил биетнүүдийн үржил өсөлтийг саатуулна. Мөн агаартан бактерийн эсрэг идэвхтэй нөлөөлдөг. Метронидазол нь агаартан ба факультатив агааргүйтэн бичил биетэнд нөлөөлөхгүй ба харин агаартан бактерийн эсрэг үйлдэлтэй антибиотикуудтай хамт хэрэглэхэд холимог флоруудад (агаартан ба агааргүйтэн) үйлчилнэ.

Фармакокинетик: Бэлдмэлийг ууж хэрэглэхэд хурдан шимэгдэх ба цус тархины болон эхсийн хоригийг нэвтрэх бөгөөд элэг, давсаг, бөөрөнд хуримтлагдана. Цусны сийвэнгийн уурагтай 20% хүртэл холбогдоно. Хагас ялгаралтын үе 8-10 цаг. Бэлдмэлийг хэрэглэснээс хойш 1-2 өдрийн дараа биеэс бүрэн гадагшилна. Ойролцоогоор 60-80% нь бөөрөөр шээстэй (20% нь өөрчлөгдөөгүй хэлбэрээр), 6-15% нь өтгөнтэй тус тус гадагшилна. Бөөрний дутагдлын үед метронидазолыг давтан хэрэглэхэд цусны сийвэнд уг эмийн хуримтлал үүсэж болно. Иймээс бөөрний дутагдлын хүнд хэлбэрийн үед бэлдмэлийн хэрэглээг багасгана.

Хэрэглэх заалт: Эмэгтэйчүүдийн трихомонадын үтрээний үрэвсэл ба шээлгүүрийн үрэвсэл, эрэгтэйчүүдийн шээлгүүрийн үрэвсэл, лямлиоз, амёбын шалтгаант цусан суулга, метронидазолд мэдрэг агааргүйтэн нянгийн халдвар зэрэгт тус тус хэрэглэнэ. Мөн хэвлийн хөндийн ба шээсний замын хагалгааны үед агааргүйтэн нянгийн халдвараас урьдчилан сэргийлэх, эмчлэх зорилгоор хэрэглэнэ. Helicobacter pylori-ын эсрэг амоксициллинтай (амоксициллин метронидазолд дасал үүсэхийг саатуулна) хамт хэрэглэнэ.

1 шахмалд Метронидазол 500мг агуулагдана.

Эмчийн заавраар хэрэглэнэ.

Гаж нөлөө: Гаж нөлөө ховор тохиолдоно. Хаяа дотор муухайрах, бөөлжих, хоолонд дүргүй болох, төмөр амтагдах, толгой өвдөх, эргэх, ухаан самуурах, сэрэмтгий чанар ихсэх, сэтгэл уналтанд орох, нойргүйдэх, үе мөчөөр өвдөх, бие сулрах, шээдэг сүв хорсох, харшлын урвал илрэх зэрэг гаж нөлөө ажиглагдаж болно.

Хориглох заалт: Төв мэдрэлийн тогтолцооны органик өөрчлөлтүүд, цусны өвчин, жирэмсний эхний 3 сар, метронидазолд хэт мэдрэг хүмүүс хэрэглэхийг хориглоно.  

Бусад эмтэй харилцан үйлчлэл: Фенобарбитал, фенитоинтой хамт хэрэглэх үед  метронидазолын гадагшилтыг хурдасгана. Киметидины хамт хэрэглэх үед бодисын солилцоо, цусны сийвэн дэх өтгөрөл нэмэгддэг тул эмийн гаж нөлөө нэмэгдэнэ. Vecuronium bromide-тай хамт хэрэглэхгүй. Сульфонамид нь метронидазолын нянгийн эсрэг нөлөөллийг нэмэгдүүлнэ. Спиртийн төрлийн бүтээгдэхүүнтэй хамт хэрэглэхэд (хэвлийн өвдөлт, дотор  муухайрах, толгой өвдөх)  гаж нөлөө илэрнэ.

Анхааруулга: Жирэмсний  хоёрдох ба гуравдах сард бэлдмэлийг хэрэглэхээс өөр аргагүй болсон тохиолдолд хэрэглэнэ. Бэлдмэлийг хэрэглэж байх үед шээсний өнгө өөрчлөгдөх ба эмчилгээний үед согтууруулах ундаа хэрэглэхгүй. Эмэгтэйчүүдийн трихомонадын үтрээний үрэвсэл ба шээлгүүрийн үрэвсэл, эрэгтэйчүүдийн шээлгүүрийн үрэвслийн эмчилгээнийн үед бэлгийн харьцаанд орж болохгүй. Бэлдмэлийг удаан хугацаанд хэрэглэхэд (эмчилгээний 10-аас олон хоног) элэгний үйл ажиллагаа болон захын цусны үзүүлэлтүүдийг хянана. Метронидазолын эмчилгээний үед хөхөөр хооллолтыг зогсооно.