Бүтээгдэхүүн

Витагрипп Чацарганатай 20гр №10 (Витамин С 1000мг - Ханиад, томуу) Vitagripp vitamin c 1000mg

10500
Худалдаж авах

Витагрипп нь бие махбодын дархлалын тогтолцоог идэвхижүүлэх, биед үүссэн зарим исэлдүүлэгч нэгдлүүдээс эд эсийг хамгаалах, шархны эдгэрэлтийг түргэсгэх, энергийн солилцоог эрчимжүүлэх улмаар биеийн тамир тэнхээг нэмэгдүүлэх үйлдэл үзүүлнэ.

Фармакологийн үйлдэл:

Аскорбины хүчил нь хүчтэй ангижруулагч бөгөөд бие мах бод дахь исэлдэн ангижрах урвал, нүүрс усны солилцоо, цусны бүлэгнэлт, эд эсийн төлжилтөд нөлөөлж, иммунобиологийн чадамжийг нэмэгдүүлдэг байна.

Витагриппын найрлага дахь чацаргана жимс нь витамин А, Е, К, С, каротин, минералуудаар баялаг бөгөөд бэлдмэлийн антиоксидант, үрэвслийн эсрэг дархлаа дэмжих, шарх анагаах, бодисын солилцоо эрчимжүүлэх, биеийн тамир тэнхээ сайжруулах үйлдлийг нэмэгдүүлнэ.

Хэрэглэх заалт: Витагрипп мөхлөгийг ханиад томууны үед  эмчилгээний зориулалтаар, халдварт өвчний дараа бие  мах бодыг тамиржуулах хордлого тайлах, аскорбины хүчлийн дутагдал зэрэгт зааврын дагуу хэрэглэнэ. Мөн  оюуны ба биеийн хүнд  хөдөлмөрийн үе, жирэмсэн болон  хөхүүл хүүхэдтэй эхчүүдэд  хэрэглэнэ.

Аскорбины хүчил 1000мг, Чацаргана жимсний зөөлөн эд

Насанд хүрэгсэд: 1 уут буюу 20г бэлдмэлийг 200мл халуун усанд найруулж, өдөрт 1 уутыг, хоолны дараа ууж хэрэглэнэ. Хүүхдэд / 6-12 настай / 10г буюу хагас уутыг өдөрт 1 удаа хоолны дараа уулгаж хэрэглэнэ.

Анхааруулга: Аскорбины хүчил нь кортикостеройд дааврын нийлэгжилтийг идэвхжүүлдэг учир эмчилгээний явцад бөөрний үйл ажиллагаа ба артерийн даралтыг хянах шаардлагатай.

Хориглох заалт: Аскорбины хүчилд хэт мэдрэг хүмүүс, цусны бүлэгнэлт ихэссэн, чихрийн шижин, бөөр чулуужих өвчин зэрэгт их тунгаар хэрэглэхийг цээрлэнэ.

Эмийн харилцан үйлчлэл: Аскорбины хүчил нь цусан дахь бензилпенициллин ба тетрациклины концентрацийг ихэсгэнэ. Гурван валенттай төмрийг 2  валенттай болгож түүний шимэгдэлтийг сайжруулна. Гепарин ба шууд  бус үйлдэлтэй антикоагулянт, антибиотикинй үйлдлийг сулруулна. Барбитуратууд ба  примидон нь  бөөөөр ялгарах аскорбины хүчлийн гадагшлалтыг нэмэгдүүлнэ.