Бүтээгдэхүүн

Кларитрон 250мг №14 - Антибиотик Кларитромицин

14000.0
Худалдаж авах

Бэлдмэлд мэдрэг бичил биенүүдээр үүсгэгдсэн амьсгалын дээд зам (тонзиллофарангит, цочмог синустит) амьсгалын доод зам (цочмог бронхит, архаг бронхитын дахилт, эмнэлэгийн бус бактерын гаралтай уушгины үрэвсэл, арьс зөөлөн эдийн халдвар–үрэвсэлт өвчнүүдийг эмчлэх зорилгоор хэрэглэнэ. Түүнчлэн ДОХ-той өвчтөнийг халдвараас урьдчилан сэргийлэх, ходоод 12 хуруу гэдэсний шархлаатай өвчтөний H.pylori-ийн эмчилгээнд хэрэглэхээс гадна бэлдмэлд мэдрэг бичил биетнээр үүсгэгдсэн бусад халдварын эмчилгээнд хэрэглэнэ.

250мг Кларитромицин.

Туслах бодис: Эрдэнэшишийн цардуул, бичил талст целлюлоза (Avicel PH 101), бичил талст целлюлоза(Avicel PH 102), усгүй коллоид кремнийн хоёрч исэл, цармагжуулалтын өмнөх цардуул, калийн полиакриллин, тальк, магнийн стеарат.

Бүрхүүлд: гипромеллоз 6cps, тальк, титанийн хоёрч исэл (Е171), пропилленгликоль, хинолины шар будагч бодис (Е104) тус тус агуулагдана

 

Капсулыг бүтнээр нь 100 мл усаар даруулж ууна. Насанд хүрэгсэд ба 12-с дээш насны хүүхдэд 250мг-аар 12 цагийн зайтай хэрэглэнэ Ээлж эмчилгээ 8-14 хоног үргэлжилнэ. H.pylori-ийн эмчилгээнд 250-500мг-аар хоногт 2 удаа 7 өдөр бусад эмийн бэлдмэлтэй хавсарч хэрэглэнэ. 12-оос доош насны хүүхдэд хөвмөл хэлбэрийг хэрэглэх бөгөөд хоногт 15мг\кг тунгаар 2 хувааж хэрэглэнэ.  Ээлж эмчилгээ 7-14 хоног үргэлжилнэ..  Хүүхдэд хоногт 15мг\кг тунгаар 2 хувааж хэрэглэнэ. Бэлдмэлийг 12 цагийн зайтай 500мг-аас их тунгаар хэрэглэж болохгүй. Хүүхдэд хэрэглэх хоногийн дээд тун 1г. 

Кларитромициныг элэгний үйл ажиллагааны өөрчлөлттэй хүмүүст болгоомжтой хэрэглэх ба бэлдмэл линкомицинтэй солбицсон дасал үүсгэж болохыг анхаарах хэрэгтэй.

Гаж нөлөө: Хоол боловсруулах системийн талаас  дотор муухайрах, бөөлжих, хэвлийгээр өвдөх, суулгах ховор тохиолдолд трансминазын идэвх түр зуур ихсэх, амтлах мэдрэхүй өөрчлөгдөх, хэлний үрэвсэл, амны хөндийн үрэвсэл, хэл шүд өнгөө алдах зарим үед элэгний үйл ажиллагаа өөрчлөгдөх, элэгний үрэвсэл, шарлах шинж илрэх, төв мэдрэлийн талаас толгой эргэх, айж түгшүүрлэх, нойргүйдэх, хар дарах, хий юм үзэгдэх, сонсгол муудах, ухаан самуурах, солиорох, зүрх судасны системийн талаас ховор тохиолдолд ховдлын аритми илрэх, чонон хөрвөс, арьсны тууралт хааяа цусан дахь сахарын хэмжээ ба тромбоцитын тоо багасах зэрэг гаж нөлөө бэлдмэлийг хэрэглэх явцад тус тус илэрч болно.

Хориглох заалт: Бэлдмэлийг дараах тохиолдолд хэрэглэхийг хориглоно.

  • Кларитромицин болон макролидын бусад бүлгийн антибиотикт хэт мэдрэг хүмүүс
  • Хүнд явцтай элэгний дутагдал
  • Элэгний үрэвсэл (анамнез-д)
  • Порфири
  • 6 сар хүртэлх насны хүүхэд
  • 12 хүртэлх настай буюу 33кг-аас бага жинтэй хүүхэд (шахмал)

Цизаприд, пимозид, терфенадин, астемизол зэрэг бэлдмэлүүдтэй хамт хэрэглэх. Хүнд ба дунд зэргийн явцтай бөөрний дутагдал, элэгний дутагдал, жирэмсний II ба III дахь 3 сард тус тус болгоомжтой хэрэглэнэ.

Бусад эмтэй харилцан үйлчлэл:  Амь насанд аюултай зүрхний хэмнэл алдагдал үүсэх эрсдэлтэй тул цизаприд, пимозид, терфенадин, астемизол зэрэг бэлдмэлүүдтэй хамт хэрэглэхгүй. Теофиллин, карбамазепин, дигоксин, ловастатин, симвастатин, триазолам, мидазолам ,фенитоин, циклоспорин, такралимус, харга мөөгний алкалоидын цусан дахь хэмжээ кларитромицинтэй хамт хэрэглэвэл ихэсдэг. Бэлдмэлийг варфарин болон ууж хэрэглэдэг бусад цусны бүлэгнэлтйиг саатуулах эмтэй хамт хэрэглэж байгаа үед проторомбины хугацааг тогтмол хянана. Зидовудины шимэгдэлт багасна. Ритонавиртай хамт хэрэглэж байгаа үед цусан дахь кларитромицины концентраци илэрхий ихсэж түүний 14-гидроксикларитромицины концентраци илэрхий багасна.