Бүтээгдэхүүн

Лоратин 10мг №20 - Харшлын эм /Ayll/

4900.0
Худалдаж авах

Эмийн эмчилгээний бүлэг: Гистамины Н1-рецепторт хориг үүсгэх бэлдмэл

Эм судлалын үйлдэл: Лоратадин нь гистамины Н­­1-рецепторт удаан хугацаагаар хориг үүсгэдэг. Эмийг ууж хэрэглэхэд түргэн шимэгдэх бөгөөд бараг бүтэн метаболизмд орно. Лоратадины цусан дах концентраци 1-1.3 цаг, харин түүний идэвхитэй метаболит декарбоэток-силоратадин ойролцоогоор 2.5 цагийн дараа тус тус дээд хэмжээндээ хүрнэ. Хэрэглэсэн тунгийн ойролцоогоор 80% нь 10 хоногийн турш метаболит байдлаар шээстэй болон өтгөнтэй гадагшилна. Эхний хоногт 27% нь шээстэй ялгарна. Хагас задралын хугацаа 8.4 цаг (3-20 цаг), декарбоэток-силоратадин 28 цаг (8.8-92 цаг). Түүний харшлын эсрэг үйлдэл 30 минутын дотор эхэлж 8-12 цагт дээд хэмжээндээ хүрч 24 цаг үргэлжилнэ. Төв мэдрэлийн системд нөлөөлөхгүйгээс гадна дасал үүсгэхгүй. Өвчтөний нас, бөөрний дутмагшил, элэгний үйл ажиллагааны өөрчлөлт түүний фармакокинетикын үзүүлэлтэнд нөлөөлөхгүй.

Хэрэглэх заалт: Жилийн турш ба улирлаар үүсдэг найтаах, нулмас гоожих, харшлын ринит, коньюктивит, чонын хөрвөс, харшлын гаралтай загатнаат дерматоз, архаг намарс зэрэгт тус тус хэрэглэнэ.

 Нэг шахмал нь 10 мг лоратадин агуулна.

Туслах бодисууд: Лактоз, поливинилпирролидон, магнийн стеарат

 

12-аас дээш насны хүүхэд болон насанд хүрэгсэд хоногт 1 удаа (өглөө) хоолны өмнө ууж хэрэглэнэ.

 

Хориглох заалт: Жирэмсэн ба хөхүүл эхчүүд,  уг бэлдмэлд хэт мэдрэг хүмүүс хэрэглэхгүй.

Эмийн харилцан үйлчлэл: Кетоконазол, эритромицин, циметидинтэй хамт хэрэглэхэд лоратадин ба түүний идэвхитэй метаболитын цусан дахь хэмжээ ихсэж болзошгүй. Бэлдмэлийг хэрэглэж байгаа үед бусад төрлийн ижил үйлчилгээтэй эм уух, спиртийн төрлийн ундаа хэтрүүлж хэрэглэхээс зайлсхийх хэрэгтэй.

Тун хэтрэлт: Бэлдмэлийг 40-180 мг тунгаар хэрэглэх үед толгой өвдөх, нойрмоглох, зүрхний цохилт олшрох зэрэг хордлогын шинж тэмдэг илэрнэ. 30 кг-аас бага жинтэй хүүхдэд 10 мг-аас их тунгаар хэрэглэхэд зүрх дэлсэх ба экстрапирамид системийн шинж илрэх үед яаралтай шинж тэмдэгийн ба бие махбодын үйл ажиллагааг дэмжих эмчилгээг хийнэ.

Анхааруулга: Хэрэглэхээс өмнө эмийн талаар эмчийн зөвлөгөөг авна уу. Машин жолоодож яваа болон анхаарал ихээр шаардсан ажил эрхэлдэг хүмүүст тунг хэтрүүлж болохгүй