Бүтээгдэхүүн

Флюлесс 100мг №20 хүүхдийн (ацетилцистейн буюу АЦЦ)

8600.0
Худалдаж авах

Эм судлалын үйлдэл: Цэрийг шингэрүүлэн хэмжээг ихэсгэж, ялгаралтыг нь хөнгөвчилж, цэр ховхрох боломжийг бүрдүүлэхийн зэрэгцээ амьсгалын замын үрэвслийг багасгана. Энэ үйлдэл нь бэлдмэлийн чөлөөт сульфагидриль бүлэг цэрний хүчиллэг мукополисахаридуудын дисульфидын холбоог тасалснаар мукопротеидын туйлшрал алдагдаж салсны зуурамтгай чанар багасаж байгаатай холбоотой. Ацетилцистеин мөн идээ бээрийг шингэрүүлэх үйлдэл үзүүлнэ.

Фармакокинетик: Ацетилцистеин нь элгэнд задардаг бөгөөд 22-30% бөөрөөр гадагшилдаг. Хагас задралын хугацаа насанд хүрэгчдэд 5-6 цаг, нярайд 11 цаг байдаг.

Хэрэглэх заалт: Цэрний зуурамтгай чанар ихэссэн ба салс-идээт цэр дагалдсан  амьсгалын замын эмгэгүүд:

  • Цочмог ба архаг бронхит;
  • Бөглөрөлт бронхит;
  • Бактер вирусийн гаралтай цагаан мөгөөрсөн хоолойн үрэвсэл;
  • Залгиур-цагаан мөгөөрсөн хоолойн үрэвсэл;
  • Уушгины үрэвсэл;
  • Уушгины буглаа;
  • Бронх тэлэх өвчин;
  • Бронхийн багтраа;
  • Уушгины архаг бөглөрөлтөт өвчин;
  • Уйланхайт хатингаршил (муковисцидоз);
  • Цочмог ба архаг хамар, дайврын хөндийн үрэвсэл болон дунд чихний үрэвсэл зэргийн үед хэрэглэнэ.

Түүнээс гадна уушгины гэмтэл ба мэс ажилбарын дараа амьсгалын замаас өтгөрсөн шүүрлийг гаргахад хэрэглэж болно.

    • Нэг уут бэлдмэл нь 100 мг, 200 мг, 600 мг ацетилцистеиныг агуулна.
    • Туслах бодисууд: Аскорбины хүчил, сахароз, аспартам, силиконы диоксид, жүржийн амт оруулагч, маннитол.

1 уут бэлдмэлийг 50 мл халуун бүлээн усанд уусгаж, хоолны дараа ууж хэрэглэнэ.

Бэлдмэлийн хэрэглэх тунг өвчний байдал, өвчтөний насыг харгалзан эмчлэгч эмч тогтооно.

  • Насанд хүрэгсэд ба 14-өөс дээш насны хүүхдэд 600 мг-аар өдөрт 1 удаа эсвэл 200 мг-аар өдөрт 2-3 удаа ,
  • 6-14 насны хүүхдэд 200 мг-аар өдөрт 2 удаа эсвэл 100 мг-аар өдөрт 3 удаа,
  • 2-6 насны хүүхдэд 100 мг-аар өдөрт 2-3 удаа тус тус хоолны дараа ууж хэрэглэнэ.

Эмчилгээ эхэлснээс хойш 4-5 өдрийн дараа өвчний шинж арилахгүй байвал эмчлэгч эмчдээ хандана.

Насны ангилал

Флюлесс 100 мг

Флюлесс 200 мг

Флюлесс 600 мг

2-6 насны хүүхдэд

1 уутаар өдөрт 2-3 удаа

-

-

6-14 насны хүүхдэд

1 уутаар өдөрт 3 удаа

1 уутаар өдөрт 2 удаа

-

14-өөс дээш насны хүүхэд, насанд хүрэгсэд

2 уутаар өдөрт 2-3 удаа

1 уутаар өдөрт 2-3 удаа

1 уутаар өдөрт 1 удаа

Хориглох заалт: Бэлдмэлийн найрлага дахь аль нэгэн бодист хэт мэдрэг хүмүүс, ходоод 12 дээд гэдэсний шархлаат эмгэгийн хурцдал үед, цусаар ханиалгаж байгаа, уушигны цус алдалттай хүмүүс, фенилкетонурийн хам шинж бүхий хүмүүс, жирэмсэн болон хөхүүл үед, 2 хүртэлх насны хүүхдэд хэрэглэхийг хориглоно.

Гаж нөлөө:

  • Мэдрэлийн эрхтэн тогтолцооны талаас: толгой өвдөх, чих шуугих;
  • Хоол боловсруулах эрхтэн тогтолцооны талаас: дотор муухайрах, бөөлжих, ходоод цанхайх,  хааяа хоол боловсруулах үйл ажиллагаа хямрах;
  • Арьс салстын талаас: чонон хөрвөс, тууралт гарах, амны салст бүрхүүлийн үрэвсэл;
  • Бусад: хамраас цус гарах, зүрхний цохилт олшрох зэрэг шинж тэмдэг илэрч болзошгүй.

Жирэмсэн ба хөхүүл үеийн хэрэглээ: Жирэмсэн ба хөхүүл үед хэрэглэхгүй. Хэрэв хөхүүл үед бэлдмэлийг зайлшгүй хэрэглэх шаардлагатай бол хүүхдээ хөхөөр хооллохыг зогсооно.

Бусад эмтэй харилцан нөлөөлөл: Дараах төрлийн бэлдмэлүүдийг хэрэглэж байгаа бол эм зүйч ба эмчид хандан зөвлөгөө авна уу.

  • Ханиалга намдаах бэлдмэлүүдтэй хамт хэрэглэхэд ханиалгах рефлексийг дарангуйлснаар цэр ялгаралтыг саатуулна.
  • Ууж хэрэглэдэг пенициллин, цефалоспорин, тетрациклиний бүлгийн антибиотикуудтай хамт хэрэглэх үед эдгээр бэлдмэлийн бактерийн эсрэг үйлдэл суларна. Иймээс эдгээр антибиотик ба ацетилцистеиныг хамт хэрэглэхээр бол өөр хооронд нь 2-оос багагүй цагийн зайтай ууна.
  • Нитроглицерин ба судасны үрэвсэлд хэрэглэдэг эмүүдтэй хамт  хэрэглэвэл судас өргөсгөх үйлдлийг дэмждэг.
  • Хордлого эмчлэх зорилгоор идэвхжүүлсэн нүүрс хэрэглэж байгаа бол энэ эмийн үйлдлийн хүч буурна.

Анхааруулга ба болгоомжлол:

  • Бэлдмэлийг хэрэглэхийн өмнө эмч ба эм зүйчээс зөвлөгөө авна уу.
  • Бэлдмэлийн туслах бодисын нэг удаагийн тунд 3.3 г сахар агуулдаг учир чихрийн шижинтэй хүмүүст болгоомжтой хэрэглэнэ үү.
  • Хэрэв бэлдмэлийг хэрэглэхээс өмнө ханиалгах чадваргүй эсвэл ханиах чадвар буурсан байвал бэлдмэлийг ууснаар суларсан цэрийг гуурсаар соруулж болно.
  • Хэрэв ууттай бэлдмэлийг онгойлгоход хүхэрийн (ялзарсан өндөгний) эвгүй үнэр үнэртвэл  хэвийн  гэж үзнэ. Энэ үнэр усанд уусгахад арилж жимсний үнэртэй болно.

Дараах тохиолдолд болгоомжтой хэрэглэнэ.

  • ходоод, 12 дээд гэдэсний шархлааны түүхтэй;
  • улаан хоолойн венийн судасны өргөсөлт;
  • гуурсан хоолойн багтраа;
  • бөглөрөлтөт бронхит;
  • элэг, бөөрний үйл ажиллагааны дутмагшил;
  • гистаминий хэт мэдрэгшил (эмийг удаан хугацаагаар хэрэглэхээс зайлсхийх хэрэгтэй, учир нь ацетилцистеин нь гистаминий бодисын солилцоонд нөлөөлдөг бөгөөд толгой өвдөх, вазомотор ринит, загатнах зэрэг гаж нөлөө илрэхэд хүргэдэг);
  • цусны даралт ихсэх үед;

Тун хэтэрсний улмаас илрэх нөлөө: Тун хэтэрсэн тохиолдолд дотор муухайрах, бөөлжих, суулгах шинж тэмдэг илэрч болзошгүй.