Бүтээгдэхүүн

Бамбайн ханд 20мл

3700.0
Худалдаж авах

Эм судлалын үйлдэл:  Тайвшруулах,    зүрхний    агшилтын    хүчийг нэмэгдүүлэх,   түүний   дотоод   сэрэл   дамжилт, хэмнэлийг   удаашруулах үйлдэл үзүүлнэ.

Хэрэглэх заалт:  Айх түгшүүрлэх шинж бүхий сэтгэц ба мэдрэлийн ядаргаанд хэрэглэнэ.

Эмийн эмчилгээний  бүлэг: Тайвруулах бэлдмэл

Олгох нөхцөл: Жоргүй олгоно.

 

Эмийн найрлага, тун хэмжээ: Нэг флакон нь эмийн бамбайн үндэсийг 70%-ийн спиртэн хандлан гаргаж авсан 20 мл хандмал агуулагдана.

 Бэлдмэлийг өдөрт 20-30 дуслаар 3 удаа 30 мл усаар даруулж 5 хоног хэрэглээд, эмчилгээг 7 хоног завсарлана. Эмчилгээг дээрх байдлаар дахин 2 удаа хийнэ.

Анхааруулга: Бэлдмэлд спирт агуулагдах тул спиртэнд хэт мэдрэг хүмүүст болгоомжтой хэрэглэнэ. Машин жолоодож буй үед хэрэглэхгүй байхыг анхааруулъя.

 

Гаж нөлөө: Бамбайн хандмалыг удаан хугацаагаар хэрэглэхэд нойрмоглох, бие ядрах зэрэг гаж нөлөө илэрч болно.

 

Хадгалах нөхцөл: 250С-ээс дээшгүй температурт гэрлээс хамгаалж, хүүхэд хүрэхээргүй газар хадгална.