Бүтээгдэхүүн

Нефромон - Бөөр хамгаалах бэлдмэл 100мл

4100.0
Худалдаж авах

  • Эм судлалын үйлдэл:  Бэлдмэл нь бөөрний түүдгэнцэр сувганцрын хучуур эсийн гэмтэл, үрэвсэл, үхжлийг багасгах, дистрофийг бууруулах, электролитийн солилцоог хэвийн болгох, шээсний ялгаралтыг ихэсгэж хаван бууруулах, хордлого тайлах, бөөрний гаралтай даралт ихсэлтийг багасгах үйлдэл тус тус үзүүлнэ. Уг бэлдмэлийн найрлага дахь нийлбэр флавниод нь антиоксидант, мембран бэхжүүлэх дархлаа зохицуулах, өөртөө харших урвалыг дарангуйлах үйлдлийн механизмаар цусны сийвэн болон бөөрний эдэд  хуримтлагдсан хэм исэлдэлтийн хорт бүтээгдэхүүнийг багасгаж  азотын хортой бүтээгдэхүүн мочевин, креатинин болон дархан бүрдлийг бие махбодоос зайлуулна.

     

    Хэрэглэх заалт: Бөөрний цочмог болон архаг үрэвсэл, хурц болон архаг явцтай гломерулонефрит, пиелонефрит, бөөр шээсний замын бусад үрэвсэлт өвчин, бөөрний эдийн цусан хангамжийн дутагдал, бөөрний гаралтай цусны даралт ихсэх, хавагнах хам шинж, шээсний ялгаралт буурч өнгө үнэр өөрчлөгдөх, уур ихтэй хордлогот байдлын үед тус тус хэрэглэнэ.

  • Нарийн навчит цахилдаг (Iris tenuifolia )-ын үндэс, үндэслэг ишнээс гаргах авсан этилийн спиртэн хандмал

  • Бэлдмэлийг дээрх заалтын үед хоолны дараа 5-10 мл-ээр өдөрт  3 удаа ууж хэрэглэнэ. Ээлж  эмчилгээ нь 14-28 хоног үргэлжилнэ.

  • Гаж нөлөө: Тогтоогдоогүй