Бүтээгдэхүүн

Кларитрон 500мг №14 Шахмал - Антибиотик Кларитромицин

35000.0
Худалдаж авах

Макролидын бүлгийн антибиотик. Бактерын 50S рибосомын субъединицид үйлчилж микробын эсийн уургийн нийлэгжилтйиг дарангуйлж, микробын эсрэг нөлөөлнө. Бэлдмэл өргөн хүрээний үйлдэлтэй бөгөөд өөрөөр хэлбэл агаартан ба агааргүйтэн грам эерэг сөрөг бактериудад  идэвхтэй үйлчилнэ. Кларитромицин Legionella pneumophila, Mycoplasma pneumoniae, Streptococcus agalactiae, Sreptococcus pyogenes, Sreptococcus viridans, Sreptococcus pneumonia, Haemophilis influenzae, Haemophilis parainfluenzae, Neisseria gonorrhoeae, Listeria monocytogenes, Pasteurella multocida, Campylobacter jejuni, Chlamydia pneumonia, Moraxella catarrhalis, Bordetella pertussis, Borrelia burgdorferi, Staphylococcus aureus, Clostridum perfringens, Peptococcus niger, Propionibacterium acnes, Bacteroides melaninogenicus, Mycobacterium chelonae, Mycobacterium fortuitum, Mycobacterium intraccellulare зэрэг бичил биетнүүдэд идэвхитэй нөлөөлнө.

Хэрэглэх заалт:

  • Амьсгалын дээд замын халдвар (гүйлсэн булчирхайн цочмог болон архаг үрэвсэл, дайвар хөндийн цочмог болон дахилтат үрэвсэл, дунд чихний цочмог үрэвсэл) 
  • Амьсгалын доод замын халдвар (гуурсан хоолойн нянгийн гаралтай цочмог үрэвсэл, гуурсан хоолойн архаг үрэвслийн хурцдал, больницын бус бактерийн уушгины үрэвсэл болон хэв шинжит бус үүсгэгчээр үүсгэгдсэн уушгины үрэвсэл) 
  • Арьс ба зөөлөн эдийн халдвар Микобактериар үүсгэгдсэн халдварууд (Mycobacterium avium complex, Mycobacterium kansasii, Mycobacterium marinum, Mycobacterium leprae)
  • ДОХ-оор халдварлагдсан 1мм3-д 100-аас илүүгүй лимфоцит CD4(Т- хелпер лимфоцит) бүхий өвчтөнд Mycobacterium avium (MAC) хам халдвар үүсэхээс урьдчилан сэргийлэх 
  • Ходоод болон дээрх гэдэсний шархлаа өвчний үед Helicobacter pylori-ын дарангуйлах зорилгоор (бусад эмийн бэлдмэлтэй хавсарч) тус тус  хэрэглэхээс гадна бэлдмэлд мэдрэг бичил биетнээр үүсгэгдсэн бусад халдварын эмчилгээнд хэрэглэнэ.

Нэг шахмал  нь  500 мг кларитромицин агуулна.

Туслах бодисууд: Натрийн карбоксиметилцардуул, микрокристалцеллюлоз, поливинилпирролидон, лактоз, натрийн лаурилсульфат, магнийн стеарат, тальк

Хэрэглэх арга тун: Дунд чихний үрэвсэл болон Haemophilus influenza -р үүсгэгдсэн хүнд халдварын үед 500мг-р 12 цагийн зайтай хэрэглэнэ. Ээлж эмчилгээ 8-14 хоног үргэлжилнэ. Хеликобактерийн халдварын эмчилгээнд 250-500мг-аар хоногт 2 удаа 7 өдөр бусад эмийн бэлдмэлтэй хавсарч хэрэглэнэ. Micobacterium avium complex-р үүсгэгдсэн тархмал халдварын эмчилгээ ба урьдчилан сэргийлэлтэнд 500мг-аар 12 цагийн зайтай хэрэглэнэ. Хоногийн дээд тун 2г. Хүүхдэд хоногт 15мг\кг тунгаар 2 хувааж хэрэглэнэ. 

Кларитромициныг элэгний үйл ажиллагааны өөрчлөлттэй хүмүүст болгоомжтой хэрэглэх ба бэлдмэл линкомицинтэй солбицсон дасал үүсгэж болохыг анхаарах хэрэгтэй.

Жирэмсэн ба хөхүүл үеийн хэрэглээ:  Кларитромициныг жирэмсний 2-р ба 3-р дахь 3 сард бэлдмэлийн эхэд үзүүлэх эмчилгээний үр нөлөө нь урагт үзүүлэх сөрөг нөлөөнөөс илүү шаардлагатай үед л зөвхөн хэрэглэнэ. Эмчилгээний үед хөхөөр хооллолтыг зогсооно.

Гаж нөлөө: Хоол боловсруулах системийн талаас  дотор муухайрах, бөөлжих, хэвлийгээр өвдөх, суулгах ховор тохиолдолд трансминазын идэвх түр зуур ихсэх, амтлах мэдрэхүй өөрчлөгдөх, хэлний үрэвсэл, амны хөндийн үрэвсэл, хэл шүд өнгөө алдах зарим үед элэгний үйл ажиллагаа өөрчлөгдөх, элэгний үрэвсэл, шарлах шинж илрэх, төв мэдрэлийн талаас толгой эргэх, айж түгшүүрлэх, нойргүйдэх, хар дарах, хий юм үзэгдэх, сонсгол муудах, ухаан самуурах, солиорох, зүрх судасны системийн талаас ховор тохиолдолд ховдлын аритми илрэх, чонон хөрвөс, арьсны тууралт хааяа цусан дахь сахарын хэмжээ ба тромбоцитын тоо багасах зэрэг гаж нөлөө бэлдмэлийг хэрэглэх явцад тус тус илэрч болно.

Хориглох заалт: Бэлдмэлийг дараах тохиолдолд хэрэглэхийг хориглоно.

  • Кларитромицин болон макролидын бусад бүлгийн антибиотикт хэт мэдрэг хүмүүс
  • Хүнд явцтай элэгний дутагдал
  • Элэгний үрэвсэл (анамнез-д)
  • Порфири
  • Жирэмсний эхний 3 сар
  • Хөхүүл үе
  • 6 сар хүртэлх насны хүүхэд
  • 12 хүртэлх настай буюу 33кг-аас бага жинтэй хүүхэд (шахмал)

Цизаприд, пимозид, терфенадин, астемизол зэрэг бэлдмэлүүдтэй хамт хэрэглэх. Хүнд ба дунд зэргийн явцтай бөөрний дутагдал, элэгний дутагдал, жирэмсний II ба III дахь 3 сард тус тус болгоомжтой хэрэглэнэ.

Бусад эмтэй харилцан үйлчлэл:  Амь насанд аюултай зүрхний хэмнэл алдагдал үүсэх эрсдэлтэй тул цизаприд, пимозид, терфенадин, астемизол зэрэг бэлдмэлүүдтэй хамт хэрэглэхгүй. Теофиллин, карбамазепин, дигоксин, ловастатин, симвастатин, триазолам, мидазолам ,фенитоин, циклоспорин, такралимус, харга мөөгний алкалоидын цусан дахь хэмжээ кларитромицинтэй хамт хэрэглэвэл ихэсдэг. Бэлдмэлийг варфарин болон ууж хэрэглэдэг бусад цусны бүлэгнэлтйиг саатуулах эмтэй хамт хэрэглэж байгаа үед проторомбины хугацааг тогтмол хянана. Зидовудины шимэгдэлт багасна. Ритонавиртай хамт хэрэглэж байгаа үед цусан дахь кларитромицины концентраци илэрхий ихсэж түүний 14-гидроксикларитромицины концентраци илэрхий багасна