Бүтээгдэхүүн

Индомон 25мг №20

1400.0
Худалдаж авах

Фармокологийн үйлдэл: Стероид бус үрэвслийн эсрэг үйлдэлтэй эм. Фармакологийн үйлдэл: Үрэвслийн эсрэг өвдөлт намдаах, халуун бууруулах хүчтэй үйлдэлтэй эм. Циклооксигенеза (ЦОГ) ферментэд хориг үүсгэж простагландины нийлэгжилтийг саатуулснаар дээрх үйлдлүүд илэрнэ. Үрэвслийн эсрэг үйлдлээрээ салицилатууд, бутадионоос илүү

Фармакокинетик: Шахмалыг ууж хэрэглэхэд хоол боловсруулах замаар түргэн шимэгдэнэ. Бэлдмэлийг хэрэглэснээс хойш 2 цагийн дараа цусан дахь концентраци дээд хэмжээндээ хүрнэ. Элгэнд хоргүйжих ба хагас задралын үе нь ойролцоогоор 4,5 цаг. Бэлдмэлийн 60% нь өөрчлөгдөөгүй болон метаболит хэлбэрээр шээсээр, 33% нь метаболит хэлбэрээр өтгөнөөр тус тус ялгарна

Хэрэглэх заалт: Хэрхийн гаралтай үе мөчний өвчин ,тулайн гаралтай үений үрэвсэл  ,үе ясжих , үе мөчний үрэвсэлт өвчнүүд ,халдварын гаралтай өвөрмөц бус олон үений үрэвсэл ,Бехтеревийн өвчин ,үлд, тромбофлебит, Холбогч эдийн тархмал өвчин, мэдрүүлийн өвдөлт, үений уутны үрэвсэл, түрүү булчирхайн үрэвсэл, давсагны үрэвсэл, өндгөвчний үрэвсэлт өвчин, бөөрний болон бусад үрэвсэлт өвчний үед тус тус хэрэглэнэ

1 шахмалд 25мг индометацин

Индомоныг хоол идэх үед буюу хоолны дараа ууна. Эмийн тунг өвчний онцлог, өвчтөний биеийн байдалд тохируулан тогтооно. Насанд хүрэгчдэд эхлээд 25мг-аар өдөрт 2-3 удаа хэрэглэх ба дараа нь хоногийн тунг 150мг-200мг хүртэл нэмэгдүүлнэ. 14-с дээш насны хүүхдэд хоногт 2мг/кг тунгаар хэрэглэнэ. Хоногийн дээд тун хүүхдэд 4мг/кг ба 3-4 хувааж хэрэглэнэ.

Анхааруулга:

14-өөс дээш насны хүүхэд болон настай өвчтөнүүдэд болгоомжтой хэрэглэнэ.

Хоол боловсруулах зам, бөөрний өвчтэй, чихрийн шижин, зүрх судасны өвчтэй, артерын даралт ихсэх өвчтэй болон элэгний эмгэгтэй өвчтөнүүд болгоомжтой хэрэглэнэ.

Хэрэв гаж нөлөө илэрвэл тунг багасгах буюу эмчилгээг зогсооно.

Бэлдмэлийг цефалоспорин, гентамицин, ба бөөрөнд хортой нөлөө үзүүлдэг бусад эмүүдтэй хэрэглэж болохгүй.

Эмчилгээний үед архи, согтууруулах ундаа хэрэглэхгүй.

Гаж нөлөө: Бэлдмэлийг хэрэглэх явцад толгой өвдөх, эргэх, нойрмоглох, нүд гялбах, дотор муухайрах, бөөлжих, хоолны дуршил муудах, аюулхай орчим өвдөх, ам үрэвсэх, элэг, нойр булчирхай үрэвсэх, тромбоцитын тоо багасгах, харшлын урвал илрэх зэрэг гаж нөлөө ажиглагдаж болно.

Хориглох заалт: Индометацин болон бэлдмэлийн найрлага дахь бодисуудад хэт мэдрэг хүмүүс, 14-өөс доош насны хүүхдэд хориглоно.

Жирэмсэн ба хөхүүл үеийн хэрэглээ: Жирэмсэн үед хэрэглэхгүй. Хөхний сүүгээр ялгардаг учир хөхүүл үед хэрэглэхгүй ба зайлшгүй шаардлагатай тохиолдолд хөхөөр хооллохыг зогсоож хэрэглэнэ.

Тун хэтэрсний улмаас илрэх гаж нөлөө: Маш өндөр тунгаар хэрэглэж байгаа үед дотор муухайрах, бөөлжих, суулгах, толгой эргэх, хүчтэй агчилт өвдөх, арьсаар туурах, зах хязгаарын хаван, хөхрөх, артерын даралт унах зэрэг шинж тэмдэг илэрч болзошгүй.

Эмийн харилцан үйлчлэл:

  • Ацетилсалицилын хүчил болон бусад стеройд бус бүтэцтэй үрэвслийн эсрэг бэлдмэлүүд индометацины цусан дахь концентрацийг бууруулна
  • Индометацин нь метотрексат болон литийн бэлдмэлүүдийн бөөрөөр ялгарах явцыг багасгаж хортой нөлөөг нэмэгдүүлнэ
  • Индометацин шээс хөөх эмүүд, бета-адреноблокатор болон ангиотензин хувиргагч ферментийг даралгуйлдаг эмүүдийн үйлдлийг сулруулна.
  • Тромбоцитын бөөгнөрөмтгий чанарыг багасгах болон цус бүлэгнэлтийг саатуулах эмүүдтэй хамт хэрэглэх үед цус алдалт үүсэх эрсдэл нэмэгдэнэ
  • Индометацины шимэгдэлтийг ходоодны хүчил саармагжуулдаг бэлдмэлүүд бууруулдаг
  •  
  • Ацетилсалицилын хүчил хэрэглэсэнтэй холбоотой үүссэн бронхын багтраа, чонон хөрвөс болон харшлын хариу урвалын үед
  • Хоол боловсруулах замын шархлаа, цус төлжилтийн эмгэг, элэг ба бөөрний үйл ажиллагааны хүнд явцтай өвчнүүдийн үед хэрэглэхийг хориглоно.
  • Жирэмсэн болохоор төлөвлөж буй бол хэрэглэхгүй.