Бүтээгдэхүүн

А-Флю 200мг №20 нунтаг (карбоцистейн) - Цэр шингэлэх, ховхлох бэлдмэл - A-flu

13500.0
Худалдаж авах

Цэр ховхлох, шингэлэх үйлдэлтэй бэлдмэл

Эм судлалын үйлдэл: Гуурсан хоолойн салстын хундган эсийн фермент болох сиалийн трансферазыг идэвхжүүлсэнээр цэр ховхлох, шингэлэх үйлчилгээ үзүүлнэ. Гуурсан хоолойн шүүрэл сиаломуцины саармаг болон хүчиллэгийн харьцааг хэвийн болгох ба салсын зуурамтгай болон уян чанарыг сэргээснээр цэр гадагшлалтыг дэмжинэ.  Салст бүрхэвчийг нөхөн төлжүүлж, бүтцийг хэвийн болгон, хучуур эдийн үйл ажиллагааг идэвхижүүлнэ. Дархлааны идэвхитэй IgA-ийн ялгаралт (өвөрмөц хамгаалалт) болон салстын бүрэлдэхүүний сульфгидрилийн бүлгийн хэмжээг (өвөрмөц бус хамгаалалт) сэргээн, цэр гадагшлалтыг сайжруулдаг. 

Нэг уут бэлдмэл нь 200 мг карбоцистеин агуулна.

Туслах бодис: Аспартам, аэросил, сахароз, гипромеллоз, натрийн карбоксиметилцеллюлоз, натрийн бикарбонат, жүржийн амт үнэр оруулагч тус тус агуулана.

Хэрэглэх заалт: Бэлдмэлийг амьсгалын замын эрхтний үрэвсэлт өвчнүүд, уушгины мэс заслын дараахь хүндрэлүүдээс урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэхээс гадна идээт халдварын гаралтай хөхүүл ханиалга, хурц ба архаг бронхит, гуурсан хоолойн багтраа, пневмони (хатгаа), бронхоэктаз, муковацидозын үед болон халдварт харшлын үеийн бронхийн багтраа, бактерийн буюу идээт үрэвслийн үед ууж хэрэглэнэ.Хөхүүл ханиалга, 

Хэрэглэх арга, тун: Хэрэглэхийн өмнө эмчээс зөвлөгөө авна уу.

Нэг уут бэлдмэлийг 50 мл халуун бүлээн усанд найруулж хоолны дараа ууж хэрэглэнэ. Эмч зөвлөөгүй үед 8-10 хоногоос илүү хугацаагаар хэрэглэж болохгүй.

  • 2-5 нас хүртэлх хүүхдэд 100 мг тунгаар буюу 1/2 уутыг өдөрт 4 удаа
  • 5-12 нас хүртэлх хүүхдэд 200 мг тунгаар буюу 1 уутыг өдөрт 3 удаа

 

Анхааруулга: FDA-C. Жирэмсний II ба III гурван сард, хөхүүл, ходоод болон дээд гэдэсний шархлаагаар өвдөж байсан өгүүлэлтэй өвчтөнд болгоомжтой хэрэглэнэ.

Гаж нөлөө: Хоол боловсруулах замын талаас заримдаа дотор муухайрах, бөөлжих, суулгах, аюулхайгаар өвдөх, гэдэс дүүрэх, ходоод гэдэснээс цус алдах шинж тэмдэг илэрнэ. Ховор тохиолдолд харшлын урвал илэрдэг (загатнах, чонон хөрвөс, экзантема, судас мэдрэлийн хаван). Толгой эргэх, бие сулрах, сульдах тохиолдол илэрч болно.

Хориглох заалт: Карбоцистеин болон найрлага дахь бусад бодисуудад хэт мэдрэгшсэн үед, ходоод болон дээд гэдэсний шархлааны сэдрэлийн үед, архаг гломерулонефритын сэдрэлийн үе, давсагны үрэвсэл, 1 хүртэлх сартай хүүхэд болон жирэмсэний эхний 3 сард хэрэглэхийг хориглоно.