Бүтээгдэхүүн

Азитрон 250мг №10 - Антибиотик Азитромицин

9000.0
Худалдаж авах

  • Макролидын бүлгийн өргөн хүрээний үйлдэлтэй антибиотик

  • Фармакологийн үйлдэл: Макролидын бүлгийн өргөн хүрээний үйлдэлтэй антибиотик.Үрэвслийн голомтонд өндөр концентрациар бактерийг үхүүлэх үйлдэл үзүүлнэ. Азитромицин нь Streptococcus pneu¬monia, St.pyogenes, St, agalatiae, C, F, G бүлгийн стрептококк,Staphylococcus aureus, St. viridans зэрэг грам эерэг бактери, Haemophilus influenza, Moraxella catarrhalis, Bordetella pertussis, B. Paraper¬tussis, Legionella pneumophila, H. Ducrei, Campulobacter jejuni, Helicobacter pylori, Neisseria gonorrhoeae, Gardnerella vaginalis зэрэг грам сөрөг бактери, Bacteroides bivlus, Clostridum perfingens, peptostreptococcus spp зэрэг агааргүйтэн бактери мөн Chlamydia trachomatis, Mycoplazma pneumonia, Ureaplasma urealyticum, Treponema pallidum, Borrelia burdoferi зэрэг үүсгэгчид тус тус идэвхтэй үйлчилнэ

  • Фармакокинетик: Азитромицин тосонд сайн уусах ба хүчиллэг орчинд тэсвэртэй байдаг нь хоол боловсруулах замаар түргэн шимэгдэх нөхцөлийг бүрдүүлнэ. Азитромицинийг 500мг тунгаар ууж хэрэглэхэд 2.5-3 цагийн дараа цусан дахь концентраци дээд хэмжээндээ (0.4мг/л) хүрнэ. Биохүртэхүй 37%. Азитромицин амьсгалын зам, шээс бэлгийн замын эд эрхтнүүд ялангуяа түрүү булчирхай мөн арьс зөөлөн эдэд сайн нэвтэрнэ. Бэлдмэлийн хагас ялгарлын үе удаан ба эдүүдэд өндөр концентрациар (цусны сийвэнгээс 10-50 дахин их) агуулагддаг. Учир нь Азитромицин цусны уурагтай бага холбогддог ба эукариот эсэд нэвтрэх чадвартай бөгөөд лизосомын ойролцоо рн бага орчинд хуримтлагддаг. Бэлдмэлийн тархалтын эзэлхүүн их бөгөөд сийвэнгийн клиренс нь өндөр байдаг. Азитромицин нь лизосомд хуримтлагдах бөгөөд энэ нь эсийн доторх үүсгэгчид үйлчлэхэд сайнаар нөлөөлнө. Фагоцит нь Азитромицинийг халдвар байршиж буй хэсэгт хүргэх бөгөөд фагоцитозын процессын үед чөлөөлөгдөнө

  • Үрэвслийн голомтонд Азитромициний концентраци эрүүл эдийнхээс ойролцоогоор 24-34% иар их байдаг. Азитромицин фагоцитэд өндөр концентрациар байдаг боловч түүний үйл ажиллагаанд нөлөөлдөггүй. Богино хугацааны ээлж эмчилгээний (3-5хоног) үед бэлдмэлийн бактери үхүүлэх концентраци сүүлийн тунгаас хойш 5-7 өдрийн турш үрэвслийн голомтонд хадгалагдана.Элгэнд метилгүйжиж идэвхгүй метаболит үүсгэнэ. Цусны сийвэнгээс 2 шатаар ялгарна. Бэлдмэлийг 8-24 цагийн зайтай хэрэглэхэд хагас ялгарлын үе нь 14-20 цаг, 24-72 цагийн зайтай хэрэглэхэд 41 цаг байна

  • Хэрэглэх арга: Хоолноос 1 цагийн өмнө эсвэл 2 цагийн дараа хоногт 1 удаа ууж хэрэглэнэ. Насанд хүрэгчдэд амьсгалын дээд ба доод замын халдварын үед 500мг тунгаар хоногт 1 удаа 3 хоног ууна.Шээс бэлгийн замын халдварын хүндрэлгүй үрэвслийн үед 1гр-р хоногт 1 удаа ууна. Лаймын өвчин ба erytema migrans -ын эмчилгээний эхний өдөр 1гр-р хоногт 1 удаа, дараагийн 4 өдөр 500 мг-р хоногт 1 удаа ууж хэрэглэнэ. Хеликобактер-р үүсгэгдсэн ходоод,12 хуруу гэдэсний үрэвсэл, ходоодны шархлааны үед хавсарсан эмчилгээнд хоногт 1гр-р 3 хоног ууж хэрэглэнэ

  • ХҮҮХДЭД: 10мг/кг тунгаар хоногт 1 удаа 3 өдөр хэрэглэх эсвэл эхний өдөр 10мг/кг тунгаар хоногт 1 удаа, дараагийн 4 өдөр 5-10мг/кг тунгаар хоногт 1 удаа ууж хэрэглэнэ. Хүүхдэд erytema migrans -ын эмчилгээний эхний өдөр 20 мг/кг тунгаар, дараагийн 2- 5 өдөр 10мг/кг тунгаар хоногт 1 удаа ууж хэрэглэнэ

  • Азитромицин 250мг

  • Бэлдмэлд мэдрэг нянгаар үүсгэгдсэн дараах халдварт үрэвсэлт өвчнүүдийн үед хэрэглэнэ

  • Амьсгалын дээд зам ба чих хамар хоолойн халдвар (дунд чихний үрэвсэл,гүйлсэн булчирхайн үрэвсэл, хамрын дайврын хөндийн үрэвсэл, залгиур хоолойн үрэвсэл)

  • Улаан эсэргэнэ, амьсгалын доод замын халдварууд: бактерийн гаралтай уушигны багуурсан хоолойн үрэвсэл

  • Хеликобактер-р үүсгэгдсэн ходоод,12 хуруу гэдэсний үрэвсэл, ходоодны шархлааны үед

  • Арьс ба зөөлөн эдийн халдвар (ёлом, импетиго, арьсны 2- догч идээт халдвар)

  • Шээс бэлгийн замын халдварууд: (заг хүйтний ба заг хүйтний бус гаралтайшээсний сүвийн үрэвсэл,умайн хүзүүний салст бүрхүүлийн үрэвсэл)

  • Лаймын өвчин ба erytema migrans -ын эмчилгээний эхэнд

 

  • Гаж нөлөө:Хоол боловсруулах тогтолцооны зүгээс: Суулгах (5%), дотор муухайрах(3%), хэвлийгээр өвдөх (3%,) гэдэс дүүрэх, бөөлжих, цөс зогсонгишлын шарлалт, хүүхдэд өтгөн хатах, хоолонд дургүй болох зэрэг шинж илэрнэ

  • Зүрх судасны тогтолцооны зүгээс: Зүрх дэлсэх, цээжээр өвдөх шинж (1%) илэрнэ

  • Мэдэрлийн тогтолцооны зүгээс: Толгой өвдөх, нойрмоглох, хүүхдэд цочромтгой болох, нойргүйдэх шинж(1% бага) илэрнэ

  • Шээс бэлгийн замын тогтолцооны зүгээс: Үтрээний кандидоз, бөөрний үрэвсэл( 1% бага) тохиолдоно

  • Харшлын урвал: Арьсаар туурах, гэрэлд мэдрэгших, Квинкийн хаван, чонон хөрвөс ховор тохиолдоно

  • Тун хэтрэх үед: Дотор муухайрах, түр зуур сонсгол муудах, бөөлжих, суулгах шинж илэрнэ

  • Цээрлэлт: Уг бүлгийн эмэнд хэт мэдрэг хүмүүс, элэг бөөрний дутагдал, хөхүүл үед цээрлэнэ. Мөн зүрхний хэм алдагдсан, элэг бөөрний үйл ажиллагаа өөрчлөлттэй хүүхдэд болгоомжтой хэрэглэнэ