Бүтээгдэхүүн

Трисептол 240мг №10

2350.0
Худалдаж авах

  • Бактерийн өсөлт үржилтийг саатуулдаг хоёр бэлдмэлээс тогтох тул бактерийн метаболизмд нөлөөлж үхүүлэх үйлдэл үзүүлнэ. Бэлдмэл стрептококк, стафилакокк, пневмококк болон цусан суулга, балнадын үүсгэгч, гэдэсний савханцарт сайн нөлөөлнө

  • Сульфаметоксазол 200 мг, Триметоприм 40 мг

  • Архаг өвчний дахилтаас сэргийлэх, архаг үрэвсэл, буглаа хатиг, идээлсэн шарх, цочмог бруцеллез, буйл, буйл орчмын үрэвсэл, архаг, цочмог остеомиелит, заг хүйтэн, түрүү булчирхайн нянгийн гаралтай үрэвсэл, уретрит, пиелонефрит, шээсний замын цочимог халдвар, сальпинги, хөхүүл ханиад, дунд чихний үрэвсэл, синусит, менингит, токсоплазмоз, бронхэктази, уушгины үрэвсэл, гуурсан хоолойн цочимог халдвар, зөөлөн яр, өнгөний лимфогранулема, пиодерми, балнад, иж балнад, холер, шигеллез, ходоод, нарийн гэдэсний үрэвсэлийн үед хэрэглэнэ

  •   Хэрэглэх арга тун: Цочимог халдварийн үед 12-оос дээш насны хүүхэд, насанд хүрэгсэд 1 шахмалыг 12 цагийн зайтай өдөрт 1-2 удаа ууна

  •   2-5 сартай хүүхдэд 1/4 шахмалыг 12 цагийн зайтай өдөрт 1-2 удаа ууна

  •   1-2 настай хүүхдэд 1/4-ийн шахмалыг 12 цагийн зайтай өдөрт 1-2 удаа ууна

  •   3-6 настай хүүхдэд 1/2-ийн шахмалыг 12 цагийн зайтай өдөрт 1-2 удаа ууна

  •   6-12 настай хүүхдэд 1/2-ийн шахмалыг 12 цагийн зайтай өдөрт 1-2 удаа ууна

  •   Эдгээр тунгуудын курс эмчилгээ 5-14 хоног үргэлжилнэ

  • Хориглох заалт: Триметоприм, сульфаметоксазолд хэт мэдрэг хүнд хэрэглэхгүй. Мөн элэгний дутагдал, цусны илэрхий өөрчлөлттэй хүнд зөвхөн эмчийн нарийн хяналтанд хэрэглэнэ. Нярай хүүхдэд хэрэглэхгүй

  • Гаж нөлөө: Бэлдмэлийг заагдсан тунгаар хэрэглэхэд ихэнх тохиолдолд сайн таардаг. Бөөлжис хүрэх, бөөлжих, арьсаар туурах зэрэг гаж нөлөө хөнгөн хэлбэрээр тохиолдож болно. Суулгалт, хэлний үрэвсэл нь нийтлэг биш юм. Хуурамч бүрхүүлт бүдүүн гэдэсний үрэвсэл ховор тохиолдолд ажиглагдана. Арьсанд Стивин Жонсоны хам шинж, Лиелын хам шинж илэрсэн тохиолдол байдаг. Цусанд өөрчлөлт гарах боловч ихэнх нь эмчилгээний дараа хэвийн болно. Эдгээр нь лейкопени, нейтропени, тромбоцитопени, агранулоцитоз мегалобласт хэлбэрийн цус багадалт гэх мэт юм. Эдгээр өөрчлөлтүүдийн үед ямар ч клиник шинж тэмдэг илэрдэггүй, зарим онцгой тохиолдолд элэг бөөрний хүнд өвчтэй фолатын дутагдалтай онцгой хяналтын ахимаг насны хүмүүст хүндрэл өгнө