Бүтээгдэхүүн

Витамин С 50мг №50

500.0
Худалдаж авах

Фармакологийн үйлдэл: Аскорбины хүчил хүчтэй ангижруулагч тул амьд бие махбодын ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэнэ. С витамин бие махбодын исэлдэн ангижрах урвал, нүүрс усны солилцоо, цусны бичил судсуудын  нэвчимтгий чанар, цусны бүлэгнэлт, эд эсийн төлжилтийн процессын тохируулга, стеройд бүтэцтэй гормоны нийлэгжилт, дезоксирибонуклейн болон рибонуклеины хүчлийн үүсэлт зэрэгт оролцохын зэрэгцээ биз махбодын иммунобиологийн шинж чанарыг ихэсгэдэг байна.

Хүний биед С витамин үл нийлэгжих тул зөвхөн хоол тэжээлтэй орж байгаа С витамин бие махбодын хэрэгцээг хангана.

Хэрэглэх арга: Чийг бам өвчин,гемофили, цус шүүрэлтийн диатез, янз бүрийн цус алдалт, туяаны өвчин , халдварт өвчнүүд, хордлого, цусны бүлэгнэлтийг бууруулдаг эмүүдийн тунг хэтрүүлэн хэрэглэсэн тохиолдолд, элэгний өвчнүүд, цөсний хүүдийн үрэвсэл, шүд хорхойтох, ам гэмтэх зэрэгт тус тус хэрэглэнэ.

Аскорбины хүчил 50мг

  • Хүүхдэд урьдчилан сэргийлэх зорилгоор 0,025г-аар өдөрт 2-3 удаа ууна.

  • Насанд хүрэгсэд өдөрт 1 үрлээр 3-5 удаа ууна.

Хориглох заалт: Цусны бүлэгнэлт ихэссэн хүмүүс, тромбоз, тромбофлебит, чихрийн шижин, бөөр чулуужих өвчний үед хэрэглэхийг цээрлэнэ