Бүтээгдэхүүн

Тримексазол 500мг №10

1900.0
Худалдаж авах

Үйлдэлийн хүрээ: Бактерийн эсрэг үйлдэлтэй бэлдмэл стрептококк, стафилакокк, пневмококк, цусан суулга, балнадын үүсгэгч гэдэсний савханцарт сайн нөлөөлнө.

Хэрэглэх заалт: Шээсний замын цочмог халдвар, түрүү булчирхайн нянгийн гаралтай үрэвсэл, дунд чихний үрэвсэл, синусит, гуулсан хоолойн цочмог архаг үрэвсэл, бронхиэктази, заг хүйтэн, сальпингит, зөөлөн яр, холер, шигеллез, балнад, иж балнад, буглаа хатиг, пиодерми, идээлсэн шарх, цочмог бруцеллез, архаг цочмог остеоталит, буйл орчмын үрэвсэл, ходоод нарийн гэдэсний үрэвсэл, менингит, хөхүүл ханиад зэрэг өвчний үед хэрэглэнэ 

Бактерийн өсөлт үржлийг саатуулдаг Сульфа-метоксазол, диаминопиримидиний уламжлалын триметоприм хоёроос тогтоно.

12 наснаас дээш 2 шахмалаар 12цагийн зайтай хоол идэх үед хэрэглэнэ

6-12 настай хүүхдэд 1шахмалаар хоногт 1 удаа,

6 сараас 5 настай хүүхдэд 1/2шахмалыг 12 цагийн зайтай хоол идэх үед хэрэглэнэ. 5 хоног хэрэглэнэ

Анхааруулга: Бөөрний үйл ажиллагааны  алдагдалтай хүмүүс болгоомжтой хэрэглэнэ.

Удаан хугацаагаар өндөр тунгаар хэрэглэж байгаа тохиолдолд фолийн хүчил давхар  хэрэглэнэ