Бүтээгдэхүүн

Витагрипп 20гр №50 Аньстай (Витамин С 1000мг - Ханиад, томуу)

900.0
Худалдаж авах

Витагрипп нь бие махбодын дархлалын тогтолцоог идэвхижүүлэх, биед үүссэн зарим исэлдүүлэгч нэгдлүүдээс эд эсийг хамгаалах, шархны эдгэрэлтийг түргэсгэх, энергийн солилцоог эрчимжүүлэх улмаар биеийн тамир тэнхээг нэмэгдүүлэх үйлдэл үзүүлнэ.

Фармакологийн үйлдэл: Аскорбины хүчил нь хүчтэй ангижруулагч бөгөөд бие мах бод дахь исэлдэн ангижрах урвал, нүүрс усны солилцоо, цусны бүлэгнэлт, эд эсийн төлжилтөд нөлөөлж, дархлаа чадамжийг нэмэгдүүлдэг.

Аньсны жимсгэнэд төрөл бүрийн амин хүчлүүд, тухайлбал нимбэг, алим, хурган чих, чихэрлэгийн хүчлээс гадна бензойны хүчил, шоргоолжны хүчил, ликонин, вакинин, идеинхлорид, зеаксатин зэрэг гликозидууд каротин, сахар, глюкоз, фруктоз, С, РР, В1 амин дэмүүд,  арбутин \идээлэг бодис\,  сахар ихтэй /12 хүртэлх %/, органик хүчил /2.3%/, кали, кальци, марганц төмөр, идээлэх бодис, йод, фосфор, магни  зэрэг эрдсүүд агуулагддаг.

Хэрэглэх заалт: Витагрипп мөхлөгийг ханиад томууны үед  эмчилгээний зориулалтаар, халдварт өвчний дараа бие  мах бодыг тамиржуулах хордлого тайлах, аскорбины хүчлийн дутагдал зэрэгт зааврын дагуу хэрэглэнэ. Мөн  оюуны ба биеийн хүнд  хөдөлмөрийн үе, жирэмсэн болон  хөхүүл хүүхэдтэй эхчүүдэд  хэрэглэнэ.

Аскорбины хүчил 1000мг, Аньс жимс зөөлөн эд

Насанд хүрэгсэдэд 1 уут буюу 20г бэлдмэлийг 200мл халуун усанд найруулж, өдөрт 1-2 уутыг хоолны дараа ууж хэрэглэнэ. Хүүхдэд / 6-12 настай / 10г буюу хагас уутыг өдөрт 1 удаа, хоолны дараа уулгаж хэрэглэнэ

Хориглох заалт: Аскорбины хүчилд  хэт мэдрэг хүмүүс, цусны бүлэгнэлт ихэссэн үед, чихрийн шижин өвчин  болон бөөр чулуужих өвчин зэрэгт их тунгаар хэрэглэхийг хориглоно. Аньсны жимсэнд төрөл бүрийн органик хүчил элбэг байдаг тул цөс өтгөрөх, цөсний хүүдийн үрэвсэлт өвчин, ходоодны шархтай хүмүүс болгоомжтой хэрэглэнэ.

Гаж нөлөө: ТМС-ийн зүгээс толгой эргэх, ядрах, өндөр тунгаар  удаан  хэрэглэснээс ТМС-ийн сэрэмтгйи чанар  ихсэх, нойр өөрчлөгдөх, хоол боловсруулах замын салст бүрхүүл цочирох,  дотор муухайрах, бөөлжих, суулгах,ходоод агчих, нойр булчирхайн инсулин ялгаруулагч эсийг гэмтээх,  глюкозури үүсэх, арьсанд харшлын тууралт гарах зэрэг гаж  нөлөө гарч болзошгүй. Өндөр тунгаар хэрэглэсэн тохиолдолд бөөрний түүдгэнцэр гэмтэх, ховор тохиолдолд анафилаксын шок  үүсэх эрсдэлтэй байдаг.

Бусад эмтэй харилцан үйлчлэл: Аскорбины хүчлийг жирэмслэлтээс хамгаалах эм, шинэ жимсний ба хүнсний ногооны шүүс, шүлтлэг ундаатай хамт хэрэглэхэд шимэгдэлт нь багасна. Пенициллин, төмөртэй хамт хэрэглэхэд тэдгээрийн шимэгдэлтийг сайжруулах ба гепарин болон шууд бус үйлдэлтэй  антикоагулянт эмүүдийн үйлдлийг бууруулна.