Бүтээгдэхүүн

Гар халдваргүйжүүлэгч гель 70%-500мл

16500.0
Худалдаж авах

Эм судлалын үйлдэл: Этилийн спирт наркотик бодис бөгөөд хэсэг газарт 70%-ийн спирт аргаах, микробын эсрэг нөлөөлөх, цочроох үйлдэл үзүүлнэ.

Хэрэглэх заалт: Өвчин үүсгэгч (нян, бактери, вирус, мөөгөнцөр)-ээр үүсгэгдсэн халдварт өвчнөөс урьдчилан сэргийлж гарыг ариутгах, халдваргүйжүүлэх зорилгоор хэрэглэнэ.

Этанол 96%, глицерин, карбомер, ментол, метилпарабен, триэтаноламин, цэвэршүүлсэн ус

Хэрэглэхийн өмнө бүтээгдэхүүний шошгон дахь мэдээлэлтэй танилцана уу. Гарын алганд 2-3 дусал буюу хангалттай хэмжээгээр авч, гар угаах дүрмийн нэгэн адил 20-30 секундын туршид гарын бүх хэсэгт иллэг хийх байдлаар жигд тарааж хэрэглэнэ.

Нүдэнд орсон тохиолдолд усаар зайлж эмчид хандана уу. 

Ил шархтай гаранд болгоомжтой хэрэглэнэ үү. 

Гар халдваргүйжүүлэхээс өөр зориулалтаар хэрэглэхгүй. 

Спирт болон найрлагад орсон бусад бодисуудад харшилтай хүмүүс эмчийн заавраар хэрэглэнэ. 

Шатамхай! Галын эх үүсвэрээс хол байлга.