Бүтээгдэхүүн

А-ФЛЮ 200мг №20 нунтаг (карбоцистейн)

6200.0
Худалдаж авах

 

Цэр ховхлох, шингэлэх үйлдэлтэй бэлдмэл

Хөхүүл ханиалга, Зуурамтгай, ховхроход хүндрэлтэй цэр,  Цочмог ба архаг бронхит, Гуурсан хоолойн багтраа, Пневмони, Муковицадозын үед боллон халдварт харшлын үеийн бронхийн багтраа, бактерийн буюу идээт үрэвслийн үед,  Бронхоэктаз зэрэгт хэрэглэнэ.

Эм судлалын үйлдэл: Гуурсан хоолойн салстын хундган эсийн фермент болох сиалийн трансферазыг идэвхжүүлсэнээр цэр ховхлох, шингэлэх үйлчилгээ үзүүлнэ. Гуурсан хоолойн шүүрэл сиаломуцины саармаг болон хүчиллэгийн харьцааг хэвийн болгох ба салсын зуурамтгай болон уян чанарыг сэргээснээр цэр гадагшлалтыг дэмжинэ.  Салст бүрхэвчийг нөхөн төлжүүлж, бүтцийг хэвийн болгон, хучуур эдийн үйл ажиллагааг идэвхижүүлнэ. Дархлааны идэвхитэй IgA-ийн ялгаралт (өвөрмөц хамгаалалт) болон салстын бүрэлдэхүүний сульфгидрилийн бүлгийн хэмжээг (өвөрмөц бус хамгаалалт) сэргээн, цэр гадагшлалтыг сайжруулдаг. 

200мг Карбоцистеин 

Хэрэглэх арга:  Нэг уут бэлдмэлийг 50 мл халуун бүлээн усанд найруулж хоолны дараа ууж хэрэглэнэ. Эмч зөвлөөгүй үед 8-10 хоногоос илүү хугацаагаар хэрэглэж болохгүй.

  •  2-5 нас хүртэлх хүүхдэд 100 мг тунгаар буюу 1/2 уутыг өдөрт 4 удаа
  • 5-12 нас хүртэлх хүүхдэд 200 мг тунгаар буюу 1 уутыг өдөрт 3 удаа
  • 12-оос дээш насны хүүхэд болон насанд хүрэгсэд 700 мг тунгаар буюу 3.5 уутыг өдөрт 3 удаа халуун бүлээн усанд найруулан ууж хэрэглэнэ.  

Анхааруулга: FDA-C. Жирэмсний II ба III гурван сард, хөхүүл, ходоод болон дээд гэдэсний шархлаагаар өвдөж байсан өгүүлэлтэй өвчтөнд болгоомжтой хэрэглэнэ.

Гаж нөлөө: Хоол боловсруулах замын талаас заримдаа дотор муухайрах, бөөлжих, суулгах, аюулхайгаар өвдөх, гэдэс дүүрэх, ходоод гэдэснээс цус алдах шинж тэмдэг илэрнэ. Ховор тохиолдолд харшлын урвал илэрдэг (загатнах, чонон хөрвөс, экзантема, судас мэдрэлийн хаван). Толгой эргэх, бие сулрах, сульдах тохиолдол илэрч болно.

Хориглох заалт: Карбоцистеин болон найрлага дахь бусад бодисуудад хэт мэдрэгшсэн үед, ходоод болон дээд гэдэсний шархлааны сэдрэлийн үед, архаг гломерулонефритын сэдрэлийн үе, давсагны үрэвсэл, 1 хүртэлх сартай хүүхэд болон жирэмсэний эхний 3 сард хэрэглэхийг хориглоно.