Бүтээгдэхүүн

Дикломон 75мг №20

2100.0
Худалдаж авах

 

Эм судлалын үйлдэл:  Бэлдмэл нь циклоосксигеназа ферментэд хориг үүсгэснээр простагландины нийлэгжилтийг саатуулж үрэвслийн эсрэг, өвдөлт намдаах, халуун бууруулах үйлдэл үзүүлнэ. Мөн цусны ялтас эсийн агрегацийг багасгаснаар цус шингэрүүлэх, урсамтгай чанарыг сайжруулна.

Хэрэглэх заалт: Үе мөчний хэрлэг (ревматизм), остеоартрит, анкилоз бүхий спондилоартрит (бехтеревийн өвчин) үе ясжих, хэлбэр дүрсээ алдах, үе мөчний зөөлөн эдийн  болон үений уутны үрэвсэл, мэдрүүлийн өвдөлт, булчингийн хурц үрэвсэлд хэрэглэнэ.

Эмийн эмчилгээний бүлэг: Үрэвслийн эсрэг, өвдөлт намдаах бэлдмэл

Олгох нөхцөл: Жороор олгоно.

Эмийн найрлага, тун хэмжээ: Нэг шахмал нь 50мг, 75мг болон 100мг диклофенак натри агуулна.

Туслах бодисууд: Лактоз, сорбитол, поливинилпирролидон, натрийн карбоксиметилцардуул, магнийн стеарат, гидроксипропилметилцеллюлоз фталат титаны диоксид

Ревматоид артритын үед: Насанд хүрэгсэд 50 мг-аар хоногт 3-4 удаа уух буюу 75 болон 100 мг-аар өдөрт 2 удаа ууна. Хоногийн тун 225 мг-аас хэтэрч болохгүй.

Остеоартритын үед: Насанд хүрэгсэд 50 мг-аар хоногт 3-4 удаа уух буюу 75 болон 100 мг-аар өдөрт 2 удаа ууна.

Анкилоз бүхий спондилитын үед: Насанд хүрэгсэд 50 мг-аар хоногт 2 удаа ууна.

Ээлж эмчилгээ 5-6 хоног үргэлжилнэ.

Гаж нөлөө: Эмийг хэрэглэсэн эхний өдрүүдэд аюулхай орчим өвдөх, бөөлжих, суулгах, толгой өвдөх, эргэх шинж илэрч болох бөгөөд энэ нь аяндаа арилна. Зарим үед харшил илэрч болзошгүй.

Хориглох заалт: Ходоод дээд гэдэсний шархлаа, жирэмсний эхний 3 сар, бага насны хүүхдэд бэлдмэлийг хэрэглэхийг хориглоно.

Эмийн харилцан үйлчлэл:

Циклоспорин: бөөр хордуулах нөлөө нь ихсэх ба сийвэн дэх диклофенакийн концентраци ихсэнэ. Метотрексат, литии: метотрексатын ялгаралт буурч хордуулах нөлөө нь ихэснэ.

Фуросемид: фуросемидын шээс хөөх үйлдэл нь суларна.

Ацетилсалицилийн хүчил: хамт хэрэглэхгүй.