Бүтээгдэхүүн

Доксон 100мг №10 - Антибиотик

5500.0
Худалдаж авах

Бактерийн эсрэг үйлдэлтэй бэлдмэл.

Эм судлалын үйлдэл:  Бактерийн рибосомын 30 S холбоонд холбогдож бактерийн уургийн нийлэгжилтийг саатуулснаар үхүүлэх үйлдэл үзүүлнэ. Ихэнх грам эерэг болон сөрөг бичил биетэнд үйлчлэхээс гадна риккетси, микоплазм, орнидазын үүсгэгч, трахом, зарим эгэл биетэнд үйлчилнэ.


 

Эмийн найрлага, тун хэмжээ: Нэг капсул нь Доксициклины хиклат 100мг агуулна.

Туслах бодисууд: Эрдэнэшишийн цардуул, натрийн карбоксиметилцардуул, тальк, магнийн стеарат

Хэрэглэх заалт:   Бэлдмэлд  мэдрэг  нянгаар үүсгэгдсэн дараах  халдварт үрэвсэлт өвчний эмчилгээнд хэрэглэнэ.

  • Амьсгалын замын халдвар
  • Чих хамар хоолойн эрхтний халдвар
  • Шээс бэлгийн замын халдвар
  • Хоол боловсруулах зам ба цөсний замын халдвар
  • Арьс ба зөөлөн эдийн халдвар
  • Бусад халдвар
  • Хагалгааны дараа идээт хүндрэлээс урьдчилан сэргийлэх

Хэрэглэх арга, тун: Насанд  хүрэгсэд  ба 50 кг-аас дээш жинтэй 8-аас  дээш  насны  хүүхдэд эмчилгээний эхний өдөр 200 мг-аар  (1 капсулаар хоногт 2 удаа) хэрэглэх ба цаашдаа 100 мг тунгаар өдөр бүр хэрэглэнэ. Хүнд явцтай халдварын үед 200 мг тунгаар өдөр бүр эмчилгээний бүх хугацаанд хэрэглэнэ. 8-12 настай буюу 50 кг-аас бага жинтэй хүүхдэд эхний өдөр хоногт дунджаар 4мг/кг тунгаар, цаашдаа хоногт 2мг/кг тунгаар (1-2 хувааж) хэрэглэнэ. Хүнд явцтай халдварын үед 4 мг/кг тунгаар өдөр бүр эмчилгээний бүх хугацаанд хэрэглэнэ. Эмчилгээний үргэлжлэх хугацаа ерөнхийдөө 5-10 өдөр байна. Бэлдмэлийг хооллох үед хэрэглэвэл тохиромжтой. 

Гаж нөлөө: Бэлдмэлийг  хэрэглэх үед  хоолонд  дургүй  болох,  дотор  муухайрах, бөөлжих, залгилтын хямрал, суулгах, энтерколит, гэдэс цочролын хам шинж, чонон хөрвөс, гэрэлд мэдрэгших,  судас мэдрэлийн хаван,  анафилаксын урвал, улаан чонон яр хурцдах,   толбот гүвдрүүт улайлтат тууралт, перикардит, зулгаралттай дерматит, элэг гэмтэх (элэг ба бөөрний дутагдалтай өвчтөнд удаан хугацаагаар хэрэглэснээс), үлдэгдэл азот ба мочевины хэмжээ ихсэх, цус  задралын  цус  багадалт,  тромбоцит  ба  нейтрофилийн  тоо  цөөрөх, эозинофиль олшрох,   протромбины идэвх буурах, хөнгөн явцтай гавлын хөндийн даралтын ихсэлт, тэнцвэрийн өөрчлөлт, шүдний өнгө эргэлтгүйгээр өөрчлөгдөх, шүдний паалан нимгэрэх, амны үрэвсэл, хэлний үрэвсэл, шулуун гэдэсний   үрэвсэл, үтрээний үрэвсэл зэрэг гаж нөлөө илэрч болзошгүй.

Хориглох заалт:  Мөөгөнцөрийн өвчин,  хөхүүл эх,  жирэмсэн үе, 8 хүртэлх насны хүүхэд хэрэглэхийг хориглоно.

Бусад эмтэй харилцан нөлөөлөл: Цайр ба висмут агуулсан бэлдмэлүүд, антацидууд, сүү сүүн бүтээгдэхүүн, төмрийн давсуудтай хамт хэрэглэхэд доксициклины шимэгдэлт саатна. Пенициллины бүлгийн антибиотиктой хамт хэрэглэхэд пенициллины нянгийн эсрэг нөлөөлөх үйлчлэл суларна.