-
Эсрэг заалт: 0-6 насны хүүхэд ба үйлчлэгч болон туслах бодист хэт мэдрэг байх буюу дигидропиридины төрлийн эмэнд (жишээлбэл, нифедипин, никардипин, исрадипин) харшилтай хүмүүст хэрэглэхгүй
-
Жирэмсэн ба хөхүүл үе: FDA-C. Жирэмсэн ба хөхүүл үед бэлдмэлийг хэрэглэх нь аюулгүй гэдгийг тогтоогоогүй байна. Жирэмсэн үед бэлдмэлийг зөвхөн абсолют заалт ба ураг ба эхэд үзүүлэх гаж нөлөөний магадлалыг сайтар тооцоолсоны үндсэн дээр хэрэглэнэ. Эмчлүүлэгч өөрт байгаа бусад өвчний талаар, жишээлбэл, элэгний өөрчлөлттэй гэдгийг эмчлэгч эмчид заавал мэдэгдсэн байх хэрэгтэй. Жирэмсэн, эсвэл хөхүүл хүүхэдтэй бол эмчлэгч эмчид мэдэгдэнэ. Учир нь цаашид эмийг хэрэглэсний давуу болон аюултай байдлыг тооцоолж энэ эмийг хэрэглэх эсэх дээр шийдвэр гаргана. Нормодипин нь бусад эмтэй харилцан нөлөөлөл үзүүлж болох тул хавсран уух эмийн талаар эмчлэгч эмчтэй зөвлөлдөнө
-
Гаж нөлөө: ТМС-ийн зүгээс: Ядрах, нойр хүрэх, дотор муухайрах, хэвлий гэдсээр өвдөх, ойр ойрхон шээх, мөн шилбэ хавагнах, нүүр улайх гаж нөлөө илэрч болно. Эмийг хэрэглэж байх явцад гаж нөлөөний ямар нэг илрэл тохиолдвол эмчлэгч эмчид хандана