Бүтээгдэхүүн

Кальцийн глюконат 500мг №10

950.0
Худалдаж авах

Эм судлалын үйлдэл: Кальцийн ион нь мэдрэлийн ширхэгийн сэрэл дамжуулалт, араг ясны булчин, зүрхний булчингийн агшилт, ясны эдийн хэлбэржилт, цусны бүлэгнэлт болон бусад эрхтэн системүүдийн хэвийн ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэнэ. Цусны сийвэн дэх кальцийн ионы концентраци багасахад таталдаа үүсдэг. Кальци нь эсийн мембраны нэвчимтгий чанарыг зохицуулахад оролцдог тул цусны судасны нэвчимтгий чанарыг багасгаж харшил, үрэвслийн эсрэг үйлдэл үзүүлнэ.

Фармакокинетик: Уухад дээрх гэдэс ба нарийн гэдэсний эхэн хэсэгт сайн шимэгдэнэ, эсийн гаднах шингэнд тархаж ясны эдэд очдог, ТМС-д сийвэнгийн 50%-тай тэнцэхээр очино, эсийн доторх шингэнд 1% нь тархана. Дийлэнх нь өтгөнөөр, бага хэсэг нь шээсээр гадагшилдаг.

Хэрэглэх заалт:

  • Бамбайн ойролцоох булчирхайн үйл ажиллагааны дутагдал;
  • Харшлын өвчнүүд (чонон хөрвөс, шар усны өвчин, судас мэдрэлийн хаван, гуурсан хоолойн багтраа, эмийн харшил);
  • Туяаны өвчин, зүрхний дутагдал;
  • Төрөл бүрийн шалтгаант цус алдалт (умайн цус алдалт, цустай цэр гарах, хагалгааны өмнө болон дараа ходоод гэдэснээс цус алдах), цусархаг эмзэгшил;
  • Ясны сүрьеэ, ясны идээт үрэвсэл;
  • Сульдаа;
  • Ясны хугарал;
  • Магнийн давсны антидот болгон хэрэглэх ба мөн хурган чихний хүчил, фторт хүчлийн давсууд, хар тугалга, мөнгөн ус, фосгений хордлогуудын үед тус тус хэрэглэнэ.

1 шахмалд: Кальцийн глюконат 500мг  

Бэлдмэлийг хэрэглэхийн өмнө нунтаглана.

  • Насанд хүрэгсдэд 1-3 г-ыг (2-6 шахмал);
  • 3-4 настай хүүхдэд  1 г-аар (хоногийн дээд тун 3 г);
  • 5-6 настайд 1-1.5 г-аар (хоногийн дээд тун 4.5 г);
  • 7-9 настайд 1.5-2 г-аар (хоногийн дээд тун 6 г);
  • 10-14 настайд 2-3 г-аар (хоногийн дээд тун 9 г) тус тус өдөрт 2-3 удаа хоолны өмнө уулгана.
  • Жирэмсэн болон хөхүүл эхчүүд  1-3 г-аар өдөрт 2-3 удаа (хоногийн дээд тун 9 г) ууж хэрэглэнэ.

Хориглох заалт:

  • Эмийн бодис ба бэлдмэлийн найрлага дахь аль нэгэн бодист хэт мэдрэг байх;
  • Шээсээр кальци ихээр алдах;
  • Нефроуролитиаз (кальцийн);
  • Саркоидоз өвчний үед;  
  • Зүрхний гликозидтой хамт;
  • 3 хүртэлх насны хүүхдэд;  
  • Тромбоз, тромбофлебит, атеросклерозын үед хэрэглэхийг хориглоно.

Гаж нөлөө: Кальцийн глюконатыг хэрэглэж байх үед дотор муухайрах, бөөлжих, суулгах, ходоод цанхайх, зүрхний цохилт цөөрөх зэрэг гаж нөлөө илэрч болзошгүй.

Бусад эмтэй харилцан нөлөөлөл:

  • Зүрхний гликозидтой хамт хэрэглэж болохгүй, учир нь зүрх зогсох аюултай.
  • Тетрациклиний бүлгийн эмтэй хамт хэрэглэвэл түүнтэй нэгдэж хелат нэгдэл үүсгэн үйлдлийг нь саатуулдаг.
  • Тиазидийн бүлгийн шээс хөөх эмүүдтэй хамт хэрэглэвэл гиперкальциеми үүсэх эрсдэл нэмэгдэнэ.
  • Төмрийн давстай хамт хэрэглэвэл төмрийн шимэгдэлтийг саатуулна.
  • Норфлоксацинтай хамт хэрэглэвэл түүний шимэгдэлийг багасгадаг.

Анхааруулга ба болгоомжлол:

  • Архаг бөөрний дутагдал, суулгалт, шингэн алдалт, электролитын солилцооны алдагдал;
  • Шээсээр бага зэргийн кальци алдах;
  • Зүрхний архаг дутагдал;
  • Түгээмэл тархалттай атеросклероз;
  • Бөөр зүрх уушигны хүнд эмгэгтэй өвчтөнд онц анхааралтай хэрэглэнэ.
  • Кальцийн нефроуролитиазтай өвчтөнд болгоомжтой хэрэглэнэ.
  • Нефроуролитиазын эрсдлээс сэргийлж хэмжээний шингэнээр даруулж ууна.

Тун хэтрэлт:

  • Шинж тэмдэг: Тун хэтэрвэл гиперкальциеми үүсэх бөгөөд энэ үед дотор муухайрах, бөөлжих, ам хатах шинж тэмдэг илрэх ба хүнд хэлбэрийн үед ухаан санаа самууран улмаар ухаан алдаж кома-д ордог.
  • Эмчилгээ: Түүний антидот нь магнийн сульфат болно. Шинж тэмдгийн ба дэмжих эмчилгээ хийнэ.