Бүтээгдэхүүн

Зөгийн балтай таван салааны шүүс 100мл - ходоодны бэлдмэл

6500.0
Худалдаж авах

Фармокологийн үйлдэл : Бэлдмэлийн найрлагад орж байгаа таван салааны шүүсэнд агуулагдах салслаг бодис, гликозид, аукубин нь ходоод, 12 хуруу гэдэсний шархны эдгэрэлтийг түргэсгэх, ходоодны шүүсний хүчиллэгийг нэмэгдүүлэх, үрэвслийг намдаах үйлдэлтэй

Зөгийн бал нь 75% хүртэл сахар (глюкоз, фруктозын холимог), эфирийн тос, сүү, алим, хурган чих болон шоргоолжны хүчлээс гадна их биш хэмжээгээр диастаза, каталаза фермент, витамин В6, В2, РР, С, К, Е, кальци, натри, магни, төмөр зэрэг бичил элементийг бага хувиар агуулах бөгөөд нян устгах, үржил хөгжлийг нь зогсоох, бодисын солилцоонд нөлөөлөх, биеийн тамир тэнхээ сэлбэх үйлдэл үзүүлнэ

Хэрэглэх заалт: Ходоод, 12 гэдэсний шархлаа, улайлт, ходоодны архаг үрэвсэл, ходоодны хүчиллэг багатай үрэвслийн үед шархны эдгэрэлтийг түргэсгэх, үрэвслийг намдаах, амьсгалын замын үрэвсэлт өвчин, ханиад томууны үед бие махбодийн тамир тэнхээг сайжруулах, өвчин эсэргүүцэх чадварыг дээшлүүлэх зорилгоор тус тус хэрэглэнэ.

  • Зөгийн бал, таван салааны ханд агуулагдана

Хүүхэд: Цайны халбагаар өдөрт 3-4 удаа, хоолны дараа ууна.

Насанд хүрэгсэд: Хоолны халбагараар өдөрт 3-4 удаа, хоолны дараа ууна.

Анхааруулга: Спиртэнд хэт мэдрэг хүмүүс болгоомжтой хэрэглэнэ.  

Гаж нөлөө: Тогтоогдоогүй

Хориглох заалт: Жирэмсэн болон хөхүүл хүмүүс, бага насны хүүхдэд хэрэглэхийг хориглоно.