Бүтээгдэхүүн

А-ФЛЮ 375мг капсул №60 (карбоцистейн) - Цэр шингэлэх, ховхлох бэлдмэл - A-flu

17500.0
Худалдаж авах

Эмийн эмчилгээний бүлэг: Цэр ховхлох, шингэлэх үйлдэлтэй бэлдмэл

Эм судлалын үйлдэл: Гуурсан хоолойн салстын хундган эсийн фермент болох сиалийн трансферазыг идэвхжүүлсэнээр цэр ховхлох, шингэлэх үйлчилгээ үзүүлнэ. Гуурсан хоолойн шүүрэл сиаломуцины саармаг болон хүчиллэгийн харьцааг хэвийн болгох ба салсын зуурамтгай болон уян чанарыг сэргээснээр цэр гадагшлалтыг дэмжинэ.  Салст бүрхэвчийг нөхөн төлжүүлж, бүтцийг хэвийн болгон, хучуур эдийн үйл ажиллагааг идэвхижүүлнэ. Дархлааны идэвхитэй IgA-ийн ялгаралт (өвөрмөц хамгаалалт) болон салстын бүрэлдэхүүний сульфгидрилийн бүлгийн хэмжээг (өвөрмөц бус хамгаалалт) сэргээн, цэр гадагшлалтыг сайжруулдаг. 

Найрлага: Нэг капсул нь 375 мг карбоцистеин агуулна.

Хэрэглэх заалт: Бэлдмэлийг амьсгалын замын эрхтний үрэвсэлт өвчнүүд, уушгины мэс заслын дараахь хүндрэлүүдээс урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэхээс гадна идээт халдварын гаралтай амьсгалын замын үрэвсэлт өвчнүүдийн үед хэрэглэнэ.

  • Хөхүүл ханиалга
  • Зуурамтгай, ховхроход хүндрэлтэй цэр
  • Цочмог ба архаг бронхит
  • Гуурсан хоолойн багтраа
  • Пневмони (хатгаа)
  • Бронхоэктаз
  • Муковицадозын үед болон халдварт харшлын үеийн бронхийн багтраа, бактерийн буюу идээт үрэвслийн үед ууж хэрэглэнэ.

Хэрэглэх арга, тун:  Дотуур ууж хэрэглэнэ. Хэрэглэхийн өмнө эмчтэйгээ зөвлөлдөнө үү.

Насанд хүрэгсэд 2 капсул (750 мг)-аар өдөрт 3 удаа, өвчний шинж тэмдэг багассан үед 1 капсул (375 мг)-аар  өдөрт 4  удаа 50-100 мл хэмжээний усаар даруулж ууна. Карбоцистеины хооллохын өмнө болон хооллосны дараа аль ч үед хэрэглэж болно.

Анхааруулга: FDA-C. Жирэмсний II ба III гурван сард, хөхүүл, ходоод болон дээд гэдэсний шархлаагаар өвдөж байсан өгүүлэлтэй өвчтөнд болгоомжтой хэрэглэнэ.

Гаж нөлөө: Хоол боловсруулах замын талаас заримдаа дотор муухайрах, бөөлжих, суулгах, аюулхайгаар өвдөх, гэдэс дүүрэх, ходоод гэдэснээс цус алдах шинж тэмдэг илэрнэ. Ховор тохиолдолд харшлын урвал илэрдэг (загатнах, чонон хөрвөс, экзантема, судас мэдрэлийн хаван). Толгой эргэх, бие сулрах, сульдах тохиолдол илэрч болно.

Хориглох заалт: Карбоцистеин болон найрлага дахь бусад бодисуудад хэт мэдрэгшсэн үед, ходоод болон дээд гэдэсний шархлааны сэдрэлийн үед, архаг гломерулонефритын сэдрэлийн үе, давсагны үрэвсэл, 1 хүртэлх сартай хүүхэд болон жирэмсэний эхний 3 сард хэрэглэхийг хориглоно.