Бүтээгдэхүүн

Септидин 1%-100мл Хоолой, ам халдваргүйжүүлэх уусмал /повидон иод/

2550.0
Худалдаж авах

  • Эмийн эмчилгээний бүлэг: Үжилгүйжүүлэх бэлдмэл
  • Эм судлалын үйлдэл: Нянгийн эсрэг өргөн хүрээний үйлдэлтэй үжилгүйжүүлэгч бэлдмэл. Гэдэсний савханцар, стрептококк, стафилококк зэрэг бактер, мөөгөнцөр, эгэл биетний эсрэг идэвхтэй үйлчилнэ. Мөн антибиотик болон сульфаниламидын бэлдмэлд тэсвэртэй спор үүсгэгч штаммыг устгана.

  • Эмийн найрлага, тун хэмжээ: 100 мл хоолой, ам зайлах уусмалд 1г повидон иод буюу 0.1г чөлөөтиод агуулна.

  • Хэрэглэх заалт: Хоолой, ам зайлах уусмалыг дараах тохиолдлуудад хэрэглэнэ.
    • Амны хөндий, буйл, шүдний тулгуур эдийн үрэвсэл
    • Гүйлсэн булчирхайн үрэвсэл
    • Амны хөндийн мэс заслын шарх
    • Амьсгалын замын халдварт өвчнөөс сэргийлэх
    • Хамар залгиурын нян тээгчийг үжилгүйжүүлэх зориулалтаар зайлах, угаах цэвэрлэх, шавших, тампон тавих зэргээр хэрэглэнэ.
  • Хэрэглэх арга ба тун: Хоолой, ам зайлах уусмалаар өдөрт 3-4 удаа ам болон хоолойгоо зайлна. Нэг удаа хэрэглэхдээ ойролцоогоор 1 минут орчим зайлна. Курс эмчилгээнд 100-200 мл хоолой, ам зайлах уусмалыг хэрэглэнэ. 

 

  • Гаж нөлөө: Харшлын урвал ховор тохиолдоно. Хэрвээ иодтой холбоотойгоор харшлын урвал илэрвэл эмчилгээг зогсооно.
  • Хориглох заалт: Хоолой, ам зайлах уусмалыг дараах тохиолдлуудад хэрэглэхийг хориглоно.
    • Иод болон бэлдмэлийн бусад бүрэлдэхүүн хэсгүүдэд хэт мэдрэг хүмүүс
    • Бамбай булчирхайн үйл ажиллагаа ихсэх (гипертириоз)
    • Бамбай булчирхайн аденом
    • Цацраг идэвхт иодын эмчилгээний үед болон түүний өмнө ба дараа (бүрэн эдгэртэл)
    • Жирэмсэн ба хөхүүл үе, бага насны хүүхдэд
  • Бусад эмтэй харилцан үйлчилэл: Иод нь мөнгөн усны нэгдлүүдтэй харилцан үйлчилж хэсэг газар маш хүчтэй хордуулах нөлөөтэй мөнгөн усны иодид үүсгэнэ. Шархны эмчилгээнд зориулсан ферментийн бэлдмэлтэй хамт хэрэглэхэд фермент нь идэвхээ алддаг. Мөн тауролидин ба устөрөгчийн хэт исэлтэй хамт хэрэглэж болохгүй.
  • Анхааруулга: Хоолой, ам зайлах уусмалыг уухыг хориглоно.