Бүтээгдэхүүн

Ибумон 400мг №100 - Ibuprofen

16000.0
Худалдаж авах

  • Эм судлалын үйлдэл: Үрэвслийн эсрэг, өвдөлт намдаах, халуун бууруулах үйлдэлтэй эм. Ибупрофены үйлдийн гол механизм нь циклооксигеназа ферментэд хориг үүсгэснээр простагландины нийлэгжилтийг саатуулж байгаатай холбоотой.

  • Эмийн найрлага: 1 бүрхүүлтэй шахмал нь 400 мг агуулна.
  • Туслах бодис: Глюкоз, поливинилпирролидон, тальк магнийн стеарат гидроксипропилметилцеллюлоз, титанын диоксид

 

  • Хэрэглэх заалт: 
    • Бүх төрлийн өвдөлт,
    • Толгойн өвдөлт, мигрень
    • Шүдний өвдөлт, Сарын тэмдэг өвдөлттэй ирэх үед,
    • Гэмтэл, Мэс заслын дараах үрэвсэл, өвдөлт 
    • Халуурах шинж бүхий амьсгалын замын цочмог өвчнүүд, томуу
    • Үений цочмог үрэвсэл, нурууны болон үе мөчний бүтцийн өөрчлөлт бүхий цочмог, архаг үрэвсэл
  • Хэрэглэх арга тун: 
    • Насанд хүрэгсэд ба 12-оос дээш насны хүүхдэд 400 мг тунгаар хоногт 1-2 удаа хоолны дараа усаар даруулж ууна. Насанд хүрэгсэд эмчилгээний түргэн нөлөө гаргахын тулд тунг 400 мг-аар хоногт 3 удаа буюу 1200 мг хүртэл нэмж болно. Бэлдмэлийг хэрэглэх хоорондын зай нь 6 цагаас багагүй байна. Хоногт 3 шахмалаас их тунгаар хэрэглэхгүй бөгөөд хоногийн дээд тун нь 1200 мг. Хэрэв 2-3 өдрийн эмчилгээний дараа өвчний шинж тэмдэг арилахгүй байвал эмчилгээг зогсоож эмчид хандана. 
    • а. Өвдөлт болон халуун намдаах зорилгоор:
    • Хоногийн дээд тунг 1200 мг-аас хэтрүүлж болохгүй бөгөөд энэ нь хоногт 2-3 шахмалыг хэрэглэнэ.
    • б. Хэрлэгийн эсрэг эмчилгээний зорилгоор:
    • Насанд хүрэгсдэд хоногт дунджаар 1-2 шахмалаар 3 удаа 1200 мг -2400 мг тунгаар ууна. Гэхдээ нэг удаагийн уух тунг 2 шахмал (800 мг)-аас хэтрүүлж болохгүй.

  • Анхааруулга: Удаан хугацааны эмчилгээний үед захын цусны үзүүлэлтүүд, элэг ба бөөрний үйл ажиллагааг хянах шаардлагатай.
    • Хэрэв ходоодны эмгэгийн шинж илэрвэл маш анхааралтай хянах бөгөөд улаан хоолой, ходоод ба 12 хуруу гэдсийг дурандах, цусны ерөнхий шинжилгээ (гемоглобин тодорхрйлох), өтгөнд далд цус байгаа эсэхийг шалгана. Шаардлагатай бол 17-кетостериод тодорхойлох бөгөөд шинжилгээнээс 48 цагийн өмнө эмчилгээг зогсооно.
    • Анхаарал төвлөрүүлэлт, сэтгэцийн болон хөдөлгөөний түргэн урвал шаардлагатай бүх төрлийн үйл ажиллагаанаас татгалзана. Мөн эмчилгээний үед спиртийн төрлийн зүйл хэрэглэхээс зайлсхийнэ.   

Гаж нөлөө: 2-3 өдрийн эмчилгээний үед гаж нөлөө ажиглагдахгүй. Удаан хугацаагаар хэрэглэж байгаа тохиолдолд дараах гаж нөлөө илэрч болно.

  • Хоол боловсруулах зам: Дотор муухайрах, бөөлжих, цээж хорсох, хоолонд дүргүй болох, аюулхай орчим өвдөж эвгүйрхэх, суулгах, гэдэс дүүрэх, ходоод гэдэсний замын улайлт-шархлаат эмгэг үүсэх (зарим тохиолдолд цоорох ба цус алдаж хүндрэх), хэвлийгээр өвдөх, цочрох, ам хатах, амны хөндий ба буйлны салст шархалж өвдөх, амны хөндийн үрэвсэл, нойр булчирхайн үрэвсэл, өтгөн хатах, элэгний үрэвсэл;
  • Мэдрэлийн систем: Толгой өвдөх ба эргэх, нойргүйдэх, цочромтгой болох, нойрмоглох, сэтгэлээр унах, дүйнгүйдэх, хий юм үзэгдэх, хааяа бактерийн гаралтай менингит (ялангуяа аутоиммуны өвчтэй хүмүүст);
  • Зүрх судасны тогтолцоо: Зүрхний дутагдал, артерийн даралт ихсэх, зүрхийн цохилт олширох;
  • Шээс ялгаруулах зам: Нефроз хам шинж (хаван), бөөрний цочмог дутагдал, харшлын гаралтай бөөрний үрэвсэл, их шээх, давсагны үрэвсэл;
  • Цус төлжүүлэх тогтолцоо: Цус багадалт (цусны задралын ба цус төлжилгүйдлийн), тромбоцитын тоо цөөрөх, захын цусны судсанд тромбоцитын тоо цөөрөх, агранулоцитоз, лейкоцитын тоо цөөрөх;
  • Мэдэрхүйн эрхтэн: Сонсгол муудах, чих шуугих, эргэх хортой явцтай харааны мэдрэлийн үрэвсэл, нүд бүрэлзэх, юм хоёр харагдах, нүд хуурайшиж цочрох, харшлын гаралтай зовхи ба салст бүрхүүлийн хаван, харааны талбайн согог;
  • Харшлын урвал: Арьсаар тууралт гарах, загатнах, чонон хөрвөс, Квинкийн хаван, анафилаксын урвал, анафилаксын шок, халууралт, салст бүрхүүлийн гэмтэл (Стивенс-Джонсоны хам шинж), эпидермийн хорт явцтай үхжил (Лайеллын хам шинж), эознофилийн тоо олширох,  харшлын гаралтай хамрын салст бүрхүүлийн үрэвсэл (ринит);
  • Амьсгалын систем: Бронхи агчих, амьсгаадах;
  • Бусад: Хөлс ихээр ялгарах.
  • Удаан хугацаагаар өндөр тунгаар хэрэглэж байгаа үед хоол боловсруулах замын салст бүрхүүл шархлах, цус алдах (ходоод гэдэсний, буйлны, умайн, шулуун гэдэсний), хараа өрчлөгдөх (өнгө ялгагдах чадвар алдагдах, харааны талбайн согог, хараа муудах)  зэрэг шинж илэрнэ. Гаж нөлөө илэрвэл эмчилгээг зогсоож эмчид хандаарай.

  • Хориглох заалт: Ибупрофеныг дараах тохиолдолд хэрэглэхийг цээрлэнэ.
    • Ходоод гэдэсний улайлт-шархлаат эмгэгийн хурцдал үе, ялангуяа ходоод 12 хуруу гэдэсний шархлаа өвчний хурцдал, бүдүүн гэдэсний шархлаат үрэвсэл, шимэгдэх шарх, Кроны өвчин;
    • Зүрхний дутагдал;
    • Хүнд явцтай артерийн даралт ихсэх өвчин;
    • Ибупрофен болон эмийн найрлага дахь бүрэлдэхүүн хэсгүүдэд хэт мэдрэг хүмүүс;
    • “Аспирин”-ийн гаралтай бронхийн багтраа, ацетилсалицилын хүчил болон бусад стероид бус бүтэцтэй үрэвслийн эсрэг бусад бүлгийн эм хэрэглэснээс сэдэрсэн чонон хөрвөс, хамрын салст бүрхүүлийн үрэвсэл, хамрын салст бүрхүүлийн уйланхай;
    • Харааны мэдрэлийн өвчнүүд: Өнгө ялгах чадвар алдагдах, хараа муудах,  харааны талбайн согог;
    • Глюкоз-6-фосфат дегидрогеназын дутагдал, гемофил, цусны бүлэгнэлт багасах, цусархаг эмзэгшил;
    • Жирэмсний гурав дахь 3 сар ба хөхүүл үе;
    • Элэг ба бөөрний илэрхий өөрчлөлт;
    • Сонсгол муудах, тэнцвэрийн аппаратын эмгэг.
  • Болгоомжлол: Ходоод ба 12 хуруу гэдэсний шархлаа өвчнөөр өвдөж байсан хүмүүс, ходоод, нарийн бүдүүн гэдэсний үрэвсэл, хоол боловсруулах замаас цус алдаж байсан гэсэн анамнезтэй өвчтөн, элэг ба бөөрний өвчин, үүдэн венийн даралт ихсэлт бүхий элэгний хатуурал, нефроз хам шинж, зүрхний архаг дутагдал артерийн даралт ихсэх, цусны шалтгаан тодорхойгүй өвчнүүд, бронхийн багтраа, цусан дах билирубины хэмжээ ихсэх, жирэмсний нэг ба хоёр дахь 3 сар, 12 хүртлэх насны хүүхэд зэрэгт тус тус болгоомжтой хэрэглэнэ.
  • Тун хэтэрсний улмаас илрэх нөлөө:  Энэ үед хэвлийгээр өвдөх, дотор муухайрах, бөөлжих, сааталт орох, нойрмоглох, сэтгэл гутрал, толгой өвдөх, чих шуугих, бодисын солилцооны хүчилшил, комд орох, бөөрний цочмог дутагдал, артерийн даралт багасах, зүрхийн цохилт түргэсэж удаашрах, зүрхний тосгуурын бүтэц алдагдах (фирилляци), амьсгал зогсох зэрэг шинж илэрч болно.
  • Эмчилгээ: Ходоод угаах (хэрэглэснээс хойш цагийн дотор), идэвхижүүлсэн нүүрс, шүлтлэг ундаа, шээсний ялгаралтыг ихэсгэх  шинж тэмдгийн эмчилгээг хийнэ.